У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос хангахын тулд төр, засгаас бүх дэмжлэг үзүүлнэ

admin
У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос хангахын тулд төр, засгаас бүх дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх үүднээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх санаачилга дэвшүүлсэн юм. Энэ хүрээнд мах, ногооны хөргүүртэй агуулах, хүлэмж, шувууны аж ахуй, төмс, хүнсний ногоо, газар тариалан, сүүний үхэр, ургамлын тос үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна. Тэрбээр эхлээд СХД-ийн 32 дугаар хороонд байрлах “Монголиан грийн фармер” ХХК-д ажиллаж, мах, ногооны хөргүүртэй агуулахтай танилцжээ. “Монголиан грийн фармер” ХХК 2015 онд байгуулагдсан. Хөргүүртэй агуулахын хадгалалт, борлуулалт, түрээсийн үйлчилгээ, мах, махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Голландын бүрэн автомат технологи, тоног төхөөрөмж бүхий агуулах нь 1,500 тн мах, хөлдөөсөн хүнс, 1,500 тн жимс,  хүнсний ногоо хадгалах хүчин чадалтай. Цаашид Улаанбаатар хотод 45 мянган тонны багтаамжтай агуулах барихаар төлөвлөсөн тухай компанийн гүйцэтгэх захирал Ш.Гүррагчаа танилцууллаа. Хөргүүртэй агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд урт хугацаатай, бага хүүтэй зээл хамгийн их шаардлагатай байгааг Монголын агуулах худалдааны нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Эрдэнэсайхан энэ үеэр хэллээ. Манай улс хүнсний ногооны 40 орчим хувь буюу 70 орчим мянган тонныг импортоор авдаг. 50 мянган тонны хүчин чадал бүхий хөргүүртэй агуулах барьсан тохиолдолд ногоочид ногоогоо талбай дээрээсээ боломжийн үнээр борлуулах, хадгалалтад санаа зовохгүй байх, намрын цагт олох ашиг, орлого нь тодорхой болох зэрэг давуу талтай. Өөрөөр хэлбэл импорт буурч, иргэд эрүүл хүнс хэрэглэхээс гадна үнэ тогтворжих, ченжийн гэгдэх тогтолцоог халах, ложистикийн зөв систем бий болох, өрхийн аж ахуй хөгжих ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр “Зориулалтын хөргүүртэй агуулахгүй бол иргэдээ эрүүл хүнсээр хангах тухай ярих боломжгүй. Иймээс агуулахтай болгох талаар төр, засгийн зүгээс боломжит бүх хэлбэрээр дэмжинэ” гэдгийг  хэллээ.

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнг Налайхын үйлдвэр технологийн паркийн дарга С.Батжаргал хутгалсан хэрэг гарчээ
Монголын жюү жицүчид ДАШТ-ээс гурван медаль хүртлээ
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй