admin
Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан Авилгын эсрэг хууль зөрчснийг тогтоов
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь Төрийн албаны зөвлөлөөс өгсөн удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтгүйгээр, мөн хуульд заасан шаардлага хангаагүй иргэн Э-г 2021 онд томилсон байна.
Хууль бус дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар удаа дараа хандсан байхад аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э-г үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө “эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлж, албан тушаалын гурван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр” олгох шийдвэр гаргасан нь бусдад давуу байдал бий болгож улмаар Авлигын эсрэг хуулийг зөрчсөн болох нь шалгалтаар тогтоогдов.
Шалгалтын явцад Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нь өөрийн өмнө гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Э-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл