НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнг Налайхын үйлдвэр технологийн паркийн дарга С.Батжаргал хутгалсан хэрэг гарчээ
Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, Налайхын барилгын материал үйлдвэр технологийн паркийн оффист архидан согтуурсны улмаас нэгнийгээ хутгалж, хүнд гэмтээсэн хэрэг энэ сарын 23-аас 24-нд шилжих шөнө гарчээ.
Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Налайх дүүргийн МАН-ын хорооны гишүүд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнг Налайхын барилгын материал үйлдвэр технологийн паркийн дарга С.Батжаргал хутгалж гэмтээсэн аж.
НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүний биеийн байдал сайнгүй байгаа юм. Энэ талаар Налайхын барилгын материал үйлдвэр технологийн паркийн ажилтнуудаас тодруулахад “С.Батжаргал захирал хотод хуралтай байгаа” гэдгээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзав.
Цагдаагийн байгууллага хэргийг мөрдөн шалгаж байна.
ЭХ СУРВАЛЖ: Livetv.mn
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл