admin
“АЖЛАА ХИЙ” жагсаалын эргэн тойронд
ЭРГЭЛЗЭХЭД ЭРҮҮЛ УХААН ОРШИНО
Бид аливаа асуудлыг хөндөж шүүмжилж хангалттай сурсан. Одоо асуудлаа оношилж эмнэх аргаа зөв тодорхойлж сурмаар байна. 2022 оны 04 сарын 04ны өдөр О.Отгонтөгс "АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ХУУЛЬ 22,1" хуулиа өөрчил гэж улс, төрчдийн 40 тэрбумыг завшаад 40 саяар торгуулж хэргээс мултраад байгаа талаар их зөв хуулийн асуудлыг хөндөж пайз барин суулт хийж эхлэв. Бүх л синсацаар өлссөн хэвлэл мэдээллийн байгууллагууд битүү лайвдаж мэдээ цацав. Цаг үеийн тохироо бүрдэж залуус үнэхээр өөрийн үзэл бодлоор цугларч харин дундаас нь өнөөх түүдэг хаясан О.Отгонтөгс алга болов.
Үүнийгээ лайв хийн тайлбарлахдаа: "Би байсан бол энэ жагсаал эзэнтэй жагсаал болох байсан. Би өнөөдрийн ийм зүйл болгохыг хүсэж байсан ч тоглоом арай хүндрээд байна" гэх зэрэг зүйлс ярив. Үүнээс дүгнэхэд Од болох амархан ч одын үүргээ даах амаргүй. Хаврын хуурайшилт ихтэй цагт чүдэнз зуршчихаад түймэр дэгдэнгүүт би ийм зүйл болгохыг хүсэж байсан ч түймэр арай дэндлээ гээд зугтаасанаас ялгаагүй сонсогдоно. Тэрээр мөн 2021 оны 10 сарын 19нд УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Сангийн сайдаас дөрвөн тэрбум төгрөг өг гэж шантаажилсан байна хэмээн хэвлэлийн хурал зарлаж байв. Мөн Мөнх-Эрдэнэ мэтийн ард түмний нэрийг барьж жагсдаг хүмүүсээс болж жинхэнэ залуус жагсахгүй байна гэх зэрэг өнөөх одыг баалж од болдог жишиг одоо жагсагчыг баалж жагсагч болох нь жишиг болсон мэт. Хүмүүс танилцахад найз ямар ажил хийдэг вэ гэхээр нэг тийм бүрхэг товчхон хариулт байдаг. Хувиараа.. гэх үг. Ямартай ч яг юу хийдэг нь тодорхойгүй хувиараа О.Отгонтөгс гэх нийгмийн гол дүрийн горилогч "Ажлаа хий" жагсаалын түүдэг байв.
Төв талбайд залуус олноороо цуглаж эхэлдэг 2022/04/07-ны өдөр
Хорих ангиас суллагдаад долоо хоноогүй Нийслэлийн ардчилсан намын дарга Э.Бат-Үүл ямар нэг зүйлээс хоцрох гээд байгаа мэт хэвлэлийн хурал зарлан Орос -Украины асуудал бидэнд сануулга, хүчтэй сөрөг хүчин байх шаардлага бидэнд байна хэмээн ярив. Төд удалгүй төв талбайгаас лайвууд үргэлжилж жагсаал эхлэв. Эндээс та бүхэн эргэлзэх эрүүл ухаанаа ажиллуулаад нэг бодоорой. Жагсаалыг О.Отгонтөгс эхлүүлсэн үү, эсвэл үнэхээр зүрх сэтгэлтэй залуус эхлүүлсэн үү. Эсвэл хэний ч санаанд буухгүй "Зэрэг нэмэхийн өмнө" кинонд гардаг еэвэнгийн нөгөө тал шиг АН-ын нөгөө тал С.Эрдэнэ тэргүүтэй эхлүүлсэн үү. Мөн энэ үеээр УБ паласт Женко тэргүүтэй Ардчилсан нам, намын даргаа батлах хурал болж Баттулга намын даргаар батламжлагдав. Хурал тарж АН хэсэг бүлэг бүлэг залуус энд тэнд цуглан баяраа тэмдэглэж найрлав. Ямартай ч хоёр хуваагдсан ардчилсан намын хоёр тал цаг үеийн хэрэгцээ шаардлагаа мэдрэн сандралдаж Монголын урин хавраар улс төрийн хүрээнд халуун үйл явдлууд эхлэв. 4/7-ны орой жагсаалаас залуус тарах нь тарж хэсэг залуус хаанаас олсон юм гэмээр улаан гал асааж үйл явдлыг зохион байгуулалттай өдөөх мэт үйлдлүүд ажиглагдав. Согтуу залуус санаатай үймээн дэгдээх гэж оролдсон нь үнэн. Энэ өдөр хэн баярлаж хэн халуурч хэн найрласан бэ эндээс та мөн дүгнэлтээ хийгээрэй. Женко жагсаалд хүмүүсээ оруулсан гэх шуум ч явж байв. Жагсаалд Х.Баттулгын ч оролцоо байна гэж хардах үндэслэл бий. Тэрээр намын гишүүдийн дэмжлэгийг авсан ч хуулиараа АН-ын тамгаа өөрийн болгож чадаагүй. Тэгвэл ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шахаа үзүүлж тамгаа хууль ёсны болгох оролдлого байж болохыг үгүйсгэхгүй. Барагтайхан байгаарай санууллаа шүү, чадахгүй бол огцруулж ч бас болно шүү гэдэг мэссэж..
Ингээд чоно борооноор гэгчээр үймээн дэгдээх санаархал бүхий залуусыг тараах гэсэн хууль хүчний байгууллага сүрийг үзүүлж жагсаал тараах үеэр нэг цагдаа дүрс бичлэгт содон үлдсэн нь жагсаалд оролцож байсан залууг дэвсэлж байгаа үйл явдал юм. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр нөгөө л хойд хар овоохой цагдаа буруутай. Үймээн самуун дэгдсэн бол нөгөө л зөлуус буруутай гээд цагдаа-иргэн хоёр л буруутан болдог. Цөс цус нь хөөрсөн залуус золиос болдог гашуун түүх давтагдахвий гэж сэтгэл түгшин хүмүүс харж суув. Ийм үйл явдлын цаана харагдахгүй сонсогдохгүй зүйлс их. Харагдаж байгаа бүхэнд ердөө мөсөн уулын орой нь мэт. Улс төрчид ажиглаж байгаад яаж өөрт ашигтайгаар асуудлыг эргүүлэх вэ гэж оролдсон ч үнэхээр хүн чанар нь зулгаав уу, хөшигний ар дахь найраа амжилттай болов уу тайван жагсаад эхийг нь эцээж тугалыг нь тураалгүй жагсаалын асуудал намжив.
Жагсаалаас авууштай хэд хэдэн зүйл ажиглагдав. Залуус үнэхээр жагсдаг болж. Бүгд л ярьж байв
- Тэд төв талбайд хог хаясангүй
- Залуус улс төрийн нөлөө бүхий жагсагчдыг оролцуулахгүй гэж хөөж байв
- Нам дагасан залуус ичих ёстойг жинхэнэ утгаар сануулав
- Хэвшил болсон сүржин үгтэй пайз харагдсангүй
- Хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжилга мэдээлэл сайн түгээж иргэд индэр дээр гарсан мэт нээлттэй үг үзэл бодлоо илэрхийлэв
- Тэр дундаас асуудлыг нэг л хүн яг оношилсон нь Сонгино хайрхан дүүрэгт дэлгүүр ажиллуулдаг гэх эмэгтэйн хэлсэн үгс байв
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл