Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барихын тулд 270 малчин өрхийн 1251 хүн тус бүрд 15.1 сая төгрөг олгоно

admin
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барихын тулд 270 малчин өрхийн 1251 хүн тус бүрд 15.1 сая төгрөг олгоно
Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг удахгүй эхлүүлэхээр төлөвлөөд байна. Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Power Construction Corporation of China Ltd” болон “POWERCHINA Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарч, Эрчим хүчний яамтай өнгөрсөн есдүгээр сарын 17-нд гэрээ байгуулсан. Тус компани барилга угсралтын ажлыг 61 сарын хугацаанд хийж, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Гэвч барилгын ажлыг эхлүүлэхэд газар чөлөөлөх асуудал хүндрэл үүсгээд байгаа юм. Энэ талаар салбарын сайд нь дараах тайлбарыг өглөө. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Нөлөөлөлд 270 өрх өртөж байгаа. Энэ айл өрхүүдийн ард 1251 иргэн бий. Одоо байгаа эрх зүйн зохицуулалтаар бол зөвхөн нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардал, үндсэн хөрөнгөд үнэлгээ хийсэн нөхөн олговрыг олгох ёстой. Гэвч энэ нь малчид болох газар тариалан эрхлэгчдэд тохирохгүй байна гэж үзсэн. Тухайлбал, нөлөөлөлд өртөж байгаа айл өрхүүдийн 100 орчим нь 270 мянгаас есөн сая төгрөг аваад хэдэн үеэрээ, 20-30 жил нутагласан өвөлжөө, хаваржаа, бэлчээрээ орхиод нүүх болж байгаа юм. Тиймээс Засгийн газар дээр яриад нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Улмаар Засгийн газрын тогтоолоор нөлөөлөлд өртсөн иргэн бүрд 15.1 сая төгрөг олгохоор болсон" гэв.

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө