ХОМ-ийн мөрөөр
Манай редакцын зүгээс тухайлсан сэдвүүдийн хүрээнд цуврал нийтлэл хүргэхээр ажиллаж байгаа билээ. Бид нэгдүгээр багц цувралаар Монголд үйл ажиллагаа явуулж буй ББСБ, тэдгээрийн үйл ажиллагаа, зарчим мөн ББСБ ямар байх ёстой ч одоо ямар байгаа тухай болон ББСБ-ын зээлийн хэт өндөр хүүгийн бодлогыг шүүмжлэн бичсэн билээ. Харин хоёр дахь багц цувралаар 21 аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга, яамны төрийн нарийн бичиг болон дэд сайдуудын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нь танилцаж 2020 онд хэрхэн өөрчлөгдсөн тухай хүргэх болно.
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас ХАСХОМ-ийн талаарх тайлан, мэдээг хүлээн авч, нэгдсэн дүнг гаргадаг.
ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх хуулийн хугацаанд буюу 2021 оны хоёрдугаар сарын 15-ны дотор улсын хэмжээнд нийт төрийн болон нутгийн захиргааны 117 байгууллагын 43 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээс хуулийн хугацаанд 100 хувь мэдүүлгээ гаргаж баталгаажуулжээ.
ХАСХОМ-ээ шинэчлэн гаргасан нийт мэдүүлэг гаргагчдын 13,445 буюу 31 хувь нь төрийн тусгай алба, 1,1050 буюу 25 хувь нь төрийн захиргааны алба, 7,741 буюу 18 хувь нь улс төрийн алба, 5,700 буюу 13 хувь нь төрийн үйлчилгээний удирдах алба, 2,743 буюу 6.1 хувь нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдах, 1,091 буюу 3 хувь нь ажлын албаны, 201 буюу 0.5 хувь нь төрийн өндөр албан тушаалтан болон Авилгатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлдэг, 1,721 буюу 4 хувь нь бусад албан тушаалтнууд тус тус эзэлдэг юм байна. Харин нийт мэдүүлэг гаргагчийн 23,302 буюу 55 хувь нь Улаанбаатар хотод, 18,384 буюу 45 хувь нь орон нутагт , мөн 12,102 буюу 29 хувийг ахлах мэргэжилтэн, болон удирдах, 29,583 буюу 71 хувь нь гүйцэтгэх албан тушаалтан эзэлж байна.
Түүнчлэн, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн тайлан, мэдээнээс үзэхэд 484 албан тушаалтан “хөрөнгө, орлогын их хэмжээний өөрчлөлт”-ийн талаар мэдүүлж, 36,677 албан тушаалтан “тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилгүйг илэрхийлсэн мэдэгдэл”, 333 нь “ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл” гаргасан байна. Харин энэхүү ХОМ-д мэдүүлсэн орлогын мэдээллийг үнэн зөв өгдөг эсэхийг хэрхэн ямар шалгуураар шалгадаг нь иргэдэд тодорхой бус. Үүнийг нь нягталж шалгадаг эсэх нь эргэлзээтэй. Хэрэв мэдүүлсэн орлогыг нягталж шалгадаг бол, эх үүсвэрийг нь олдог бол өнөөдөр Монгол улсад авилга хээл хахууль яагаад буурахгүй байна вэ?
ХОМ-тэй холбоотойгоор 26 албан тушаалтан хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлт мэдүүлснийг хуулийн хугацаанд хүлээн авч, хяналт тавин ажилласан байна.
Энэхүү цувралын дараагийн дугааруудад тухайлсан албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийн өөрчлөлттэй танилцуулах болно.