admin
Цэргийн бүртгэлийг маргаашаас цахим хэлбэрээр зохион байгуулна
НЗДТГ-ын Цэргийн штабаас нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг энэ сарын 5-наас эхлүүлэх талаар мэдээлэл хийлээ.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт " Энэ жилийн цэргийн бүртгэл өмнөх жилүүдийг бодвол онцлогтой болж байна. Өмнө нь сумын тамгын газар, хороон дээрээ биечлэн очиж цэргийн бүртгэлд хамрагддаг байсан бол энэ жилээс эхлэн e-mongolia аппликэйшнийг ашиглан гэрээсээ, хаанаас ч цахимаар бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн хуулиар хариуцлага тооцно. Гэвч цахим хэлбэрт шилжсэн энэ үед иргэд идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэлээ.
18-55 насны иргэн бүртгэлийн дараах гурван хувилбараас сонгох боломжтой:
- гар утасны аппликэйшн
- вэб портал
- 21 аймаг, нийслэлийн төрийн үйлчилгээний оператораар дамжуулж бүртгүүлэх боломжтой.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл