ДЭМБ-аас ЭМЯ-нд хэт авиан оношилгооны аппарат хүлээлгэн өглөө

admin
ДЭМБ-аас  ЭМЯ-нд хэт авиан оношилгооны аппарат хүлээлгэн өглөө

ДЭМБ-аас зөөврийн хэт авиан оношилгооны 10 аппарат болон улирлын томуугаас үүдэлтэй эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахад дэмжлэг болох зорилгоор томуугийн эсрэг тамифлю эмийг ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн байна.

ДЭМБ коронавируст халдвартай тэмцэхэд зориулж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг болгож тасралтгүй тусламж үзүүлсээр ирсэн. 2021 онд Монгол Улсад тохиолдсон “КОВИД-19” цар тахлын томоохон давалгааг давахад ДЭМБ-аас үзүүлсэн бодлого, төлөвлөлтийн болон тоног төхөөрөмжийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэснийг албаныхан онцоллоо.

Уг зөөврийн хэт авиан  оношилгооны аппарат нь хэрэглэхэд хялбар,  өвчтөн хаана байхаас үл хамааран хэт авиан шинжилгээг хийх боломжтой, эмч нарт өвчтөнийг цаг алдалгүй оношлох, эмчлэх боломжийг бий болгох давуу талтай . Цар тахлын үед тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байгаа өвчтөнүүдэд эмнэлгийн тусламжийг чанартай, цаг алдалгүй хүргэхийн тулд зөөврийн хэт авиан аппарат чухал ач холбогдолтой аж. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхбол ДЭМБ-д Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, "КОВИД-19"-ийн эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яаманд үзүүлж буй тусламж дэмжлэгэд талархаж буйгаа илэрхийллээ. Тус үйл ажиллагаанд ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица болон бусад албаны төлөөлөл оролцсон юм.


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө