М.Ариунболд: Төрсөн өдрөөрөө БУСДЫН ТӨЛӨӨ цусаа өгч үзэхийг хүссэн

admin
М.Ариунболд: Төрсөн өдрөөрөө БУСДЫН ТӨЛӨӨ цусаа өгч үзэхийг хүссэн
Өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр “Цусны донорын үндэсний өдөр” боллоо. Тус өдөрлөгөөр цусаа өгөхөөр манай улсын цусны "ХҮНДЭТ ДОНОРУУД" хүрэлцэн ирсэн байв. 
“Хүндэт донор” М.Ариунболд: "Бусдын төлөө юм хийх юмсан гэж боддог байсан, хүүхэд байхаасаа. Би 2007 онд төрсөн өдрөөрөө БУСДЫН ТӨЛӨӨ цусаа өгч үзэх юмсан гэдэг үүднээс анх удаа өгсөн. Өгсний дараа надад эмч “ТА ГУРВАН ХҮНИЙ АМЬ АВАРЛАА” гэж хэлснээрээ би дараа дараагийн удаа ахиад өгөх хүсэл эрмэлзэлтэй болсон. 2007 онд анх өгснөөс хойш аль болох боломжоороо тогтмол өгөхийг хичээгээд л өдийг хүрсэн. Хэдхэн шаардлага байдаг. Тэр шаардлага нь эрүүл байх л юм бол хүн болгон донор болох боломжтой. Тэгэхээр хүн бүр өгөөд үзэх хэрэгтэй гэж би боддог. Цусаа өгчихлөөр хүмүүс өөрсдийгөө цусгүй болно гэдэг ойлголттой байдаг. Энэ бол үгүй, харин эсрэгээрээ хүн цусаа өгснөөрөө эргээд цус нь төлжиж, өөрийнх нь бие организмыг эрүүл байлгах боломжийг нь бүрдүүлдэг. Тэр тусмаа хүн өөрийгөө ямар өвчтэй вэ, эрүүл үү, саруул уу гэдгээ үргэлж мэдэх боломжтой. Тийм учраас үзэгчдийгээ үргэлж бусдын төлөө цусаа өгч бусдад тус болсны хажуугаар өөрийнхөө ч эрүүл мэндийг хянах боломжтой юм шүү гэж уриалмаар байна." “Хүндэт донор”  Д.Ган-Очир:  "Би 10 гаруй жил цусаа өгч байна. Хамгийн анх цусаа 1 удаа өгөхөд ГУРВАН ХҮНИЙ АМЬ авардаг гэсэн бичгийг хараад бусдад туслая гэсэн лам хуварга хүнийхээ үүднээс санаа төрсөн. Тэгээд нэг удаа өгөхөд намайг тэнцлээ гэсэн. Тэгээд их идэвхтэй өгсөн. Одоо 70 удаа өгөөд 210 ХҮНИЙ АМЬ аварсан гэсэн ийм бичиг өгөхөөр бүр сэтгэлд өег. Одоо энэ 210 хүний амь аварна гэдэг маань их буянтай үйл юм. Тэгээд өөрийн тус, бусдын тусыг хамтад нь бүтээж байна гэж боддог юм. Бусдын амийг аварч байна. Ингэснээрээ тэр хүнд амьдрал бэлэглэж байна. Амьдрал бэлэглэснээрээ тэр хүн аз жаргалтай сайхан байна. Нөгөө талаар өөрийн тусыг өөрийнхөө эрүүл мэндийг хяначхаж байна. Бусдыг бас цусны донор болоход уриалж байна. Өөрөө таньдаг, мэддэг хүмүүсээ дагуулж ирж, цус цусан бүтээгдэхүүнийг нь өгүүлж байна. Мөн цусаа өгөөрэй гэж, амьдрал бэлэглэе гэж дуу зохиолгож, дууны үг бичиж бусдын сэдэл, сэтгэлийг төрүүлж байна даа."    

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө