Япон улсын дархлаажуулалтын үзүүлэлт нь "Их Долоо"-г тэргүүллээ

admin
Япон улсын дархлаажуулалтын үзүүлэлт нь "Их Долоо"-г тэргүүллээ
Хүн амынхаа 75.7 хувийг коронавирусийн эсрэг вакцины хос тунд хамруулсан үзүүлэлтээр Япон улс Их Долоогийн гишүүн орнуудыг тэргүүлж байгааг тус улсын засгийн газраас мэдээлжээ. 125 сая орчим хүн амтай Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй буурч байгаа юм. Сүүлийн нэг хоногийн хугацаанд тус улс даяар халдварын 163 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ оны наймдугаар сард өдөрт 25,000 гаруй тохиолдол бүртгэгдэж байсантай харьцуулбал энэ нь огцом бууралт юм. Covid-19 өвчний хүндрэлээр эмнэлэгт хэвтсэн хүний тоо сүүлийн хоногт 76 бүртгэгджээ. Вакцины зөвхөн эхний тунгаа тариулсан хүмүүсийг оролцуулж тооцвол нийт хамрагдсан хүний тоо 99.4 сая буюу нийт хүн амын 78.5 хувь болж байна. Япон улсын засгийн газар иргэдээ вакцины нэмэлт буюу гурав дахь тунд хамруулах ажлыг ирэх сараас эхлүүлэхээр төлөвлөж байна. Эх сурвалж: Kyodo News

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө