Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд анх удаа 85 малчин өрх малын ногоон тэжээл тариалжээ

admin
Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд анх удаа 85 малчин өрх малын ногоон тэжээл тариалжээ
Өвөрхангай аймаг 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Гучин-Ус сумын 85 малчин өрх бэлчээрийн нэг наст ургамал буюу малын ногоон тэжээлийг тариалсан байна. Тодруулбал: Орон нутгийн удирдлагаас малчдад өөрийн өмчилж авсан өвөлжөө, хаваржааныхаа 0.7 га газарт 0.1 га-аас хэтрүүлэхгүйгээр ногоон тэжээл тариалахыг зөвшөөрч, арга зүйгээр ханган 1.5 тонн үрийг татан авч, үрийн үнийн дүнгийн 50 хувийг Засаг даргын нөөц сангаас шийдвэрлэж олгожээ. Уг ажлын үр дүнд тариалалтын талбайн хэмжээнээс хамаарч нэг өрх дунджаар 20-25 килограммын хэмжээтэй 30-35 боодол ногоон тэжээл хураан авч, ногоон тэжээлийг бооход гар аргаар өвс прэслэх төхөөрөмжийг ашигласан байна. Мөн сумынхаа өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг бүрдүүлэх үүднээс Орон нутгийг хөгжүүлэх сангийн 30 сая төгрөгийн санхүүжилтээр 10 га газарт малын ногоон тэжээл тарьж эхэлсэн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

Т. Лхамсүрэн


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө