admin
Мон Таймлайн кохорт судалгааны багийнхан олон улсын тархи судлалын хуралд оролцлоо
Дэлхийн Тархи судлалын 50 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал АНУ-ын Чикаго хотод энэ сарын 8-наас 11-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагджээ. Тус хурлаар үндсэн 22 илтгэл тавигдаж, 61 салбар хуралдаан явагдаж, 999 ханын илтгэл хэлэлцэгдсэн байна. Харин манай улсаас “Мон Таймлайн” кохорт судалгааны багийн судалгааны үр дүнгийн илтгэл шалгарч илтгэлээ хэлэлцүүлжээ.
Судалгааны эхний үе шатны хүрээнд тус багийн 11 өгүүллийг олон улсын сэтгүүлд хэвлэж байгаа төдийгүй “хүн амын нойрны эмгэг, ой санамжийн бууралт, сэтгэл зүй, эрүү нүүрний гажгийн тулгамдсан асуудлуудтай уялдуулан тогтоосон нь” Монгол хүний бие махбодийн онцлогт тохирсон оношилгоо, урьдчилан сэргийлэлт зэргийг эрдэм шинжилгээний практикт нэвтрүүлэх боломжийг бий болгоход томоохон түлхэц болох юм. Үүнээс гадна уг судалгааны ажлын үр дүн Монгол улсын шинжлэх ухааны хөгжлийг урагшлуулахад чамгүй хувь нэмэр оруулах аж.
Т. Лхамсүрэн
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл