admin
Б.Энх-Амгалан: Н.Уртнасан сайдаа та битгий худлаа яриарай
Өнөөдрийн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан БОАЖ-ын сайдад хандан үг хэллээ. Тэрбээр, "Уртнасан сайд аа, би танаас Монгол төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-д хүндэтгэлтэй хандаарай гэж хүсье. Та энэ Их хурлын танхимд худлаа битгий яриарай гэж анхааруулъя. Би танаас есдүгээр сарын 13-нд А45 дугаар тушаалтай холбоотойгоор дөрөвхөн асуулт асуусан. Та энэ асуултад хариулж өгөөгүй, худлаа хариулсан. Дахиад асууя. Та яагаад газар нутгийн нэр өөрчлөөд байна? Яагаад энэ УИХ-ын бүрэн эрхэд халдаад хууль зөрчөөд байгаа юм? Яаж яваад 1975 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар улсын тусгай хамгаалалтад авсан говийн их дархан газар зүүн гарын говийн дархан газар болоод өөрчлөгдчихөв өө? Та сая хэллээ, тэнд нэг хамгаалалтын захиргааны дарга Ганбаатар гэдэг хоноцын сэтгэлтэй нөхөр таны толгойг чинь эргүүлээд өөр мэдээлэл өгөөд байгаа юм биш биз? Яаж яваад энэ Монгол улсын газрын зурган дотор байдаггүй манай их говийн дархан газар Хятадын нутаг дэвсгэрт байдаг зүүн говийн нэрийг авчраад наачхав аа?" гэлээ.
Б.Амина
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл