admin
Кино театр, караоке, баар зөвхөн вакцины III тунд хамрагдсан болон өвдөөд эдгэсэн иргэдэд үйлчлэнэ
Урлаг, соёлын үйл ажиллагааг танхимын дүүргэлт 50 хувь байхаар зохицуулалт хийж, энэ сарын 1-ний өдрөөс нээсэн билээ. Гэвч Улсын онцгой комисс, Засгийн газраас иргэдэд үйлчлэхдээ заавал гуравдугаар тунг баримтаар баталгаажуулах, эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаардаж буй юм. Улсын онцгой комиссоос аж ахуй нэгжүүд 00:00 цаг хүртэл ажиллах зохицуулалтыг хийсэн. Үүнтэй холбоотойгоор үйлчилгээний байгууллагуудад халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа аж.
Тиймээс баар, караоке, ресторанаар үйлчлүүлэх иргэд заавал гуравдугаар тунд хамрагдсан, эсвэл өвдөөд эдгэрсэн бол нотлох бичиг баримтыг харж нэвтрүүлэхээр болсон. Ингэхдээ кино театр, баар, караоке ялгаагүй заавал гуравдугаар тунг хийлгэсэн хүнд үйлчлэх ёстойг анхааруулжээ.Гуравдугаар тундаа иргэд идэвхтэй хамрагдвал цаашид хөл хорио тогтоохгүй гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн. Мөн зорилтот бүлгийн 50 хувь вакциндаа хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг түвшин бууруулна гэсэн юм. Манай улсад вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалт 15 хувьд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор шинээр илэрсэн тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт 26.3 хувиар, шинжилгээнд эзлэх эерэг хариу 18.1 хувиар буурчээ. Мөн нас баралт 20 орчим хувиар буурсан үзүүлэлт гараад байна.
Б.Эрдэнэзаяа
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл