Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх 2022 оны улсын төсвийг баталсан. Тэгвэл чуулганы үеэр гишүүн Б.Баярсайхан төсвийн тухай хуульд хяналт тавих асуудлаар үг хэллээ. Тэрбээр "Монголд хууль бол хангалттай олон байгаа. Үүнийг нь дагаад гардаг зохицуулалт нь ч мөн харьцангуй боломжийн байна гэж хардаг. Гагцхүү тэдгээр хуулийн хэрэгжилт нь шат шатандаа хангалтгүй байна гэдгийг бүх нийтээрээ л мэдэж байна. Чимэд багшийн хэлсэн сайхан үг байдаг. УИХ нь сайн хууль батлаад Засгийн газар нь сайн хэрэгжүүлээд, хууль шүүхийн байгууллага нь шударга ажиллаж чадвал сайхан нийгэм бий болно. Бид нар энд хэчнээн сайхан хууль батлаад яг хэрэгжилтэндээ очоод хэрэгжихгүй бол өнөөдөр УИХ ингэж ажиллаад ч яах юм. За тэгээд асуудал зөрчлийг заавал гомдлоор тодорхойлдог. Гомдол гараагүй л бол асуудалгүй гэж хайрцагласан сэтгэхүйтэй хандлага орон нутагт ялангуяа маш их байна. Асуудал ярихаар гомдол гараагүй болохоор гэдэг хариултаар ам тагладаг" гэв.
Б.Амина