Т.Доржханд 2022 оны улсын төсвийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана

admin
Т.Доржханд 2022 оны улсын төсвийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2022 оны улсын төсвийг батлаад  буй. Үүнтэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Т.Доржханд төсвийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах гэж байгаагаа  мэдэгдлээ. Т.Доржханд : “УИХ-ын тогтоолын төслийг өөрчлөх ёстой. Ингэж байж бид хөгжлийн төсөвтэй болохгүй тойргийн төсвөөс гарч чадахгүй байна. Өнөөдрийн баталсан төсөв 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай, 18 их наяд төгрөгийн зардалтай байгаа. Алдагдлыг өрөөр л санхүүжүүлнэ. Гэтэл авч байгаа өр нь өндөр дүнтэй болоод байвал өрийн хямралаас гарч чадахгүй. Хөгжлийн санхүүжүүлдэг төсвийн эх үүсвэрийг бид шийдэх боломжгүй байна. Сангийн яам болон УИХ-ын гишүүдийн буруу гэж хэлмээргүй байна. Нэгэнт тухайн тойргоос сонгогдсон гээд иргэдийн асуудлыг ярьдаг бол одоо улс орны асуудлыг ярих шаардлагатай. Сонгуулийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Монгол Улс нэг том тойрогтой, тойрогтоо хөгжлийн асуудлаа шийддэг, төсөв нь хөгжлийн санхүүжилтийн төсөв байна гэдэг агуулгаар ирэх долоо хоногт Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-ын гишүүдийг мөн шаардах болно. Мөн тойргийн төсвөөс татгалзъя гэж уриалсан. Төмөр замаа барья, эрчим хүчний хангамж, боомтын асуудлаа шийдье. Төсвөөр үүнийгээ санхүүжүүлэх хэрэгтэй. Том асуудлаа шийдэхгүйгээр тойргийн асуудлаа шийдээд явбал хөгжиж чадахгүй. Үүнд цэг тавих эх үүсвэр нь сонгуулийн тогтолцоо. Энэ асуудал нь Үндсэн хуулийн цэц дээр байгаа” гэлээ.

Т. Лхамсүрэн

 

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө