admin
ХЭҮК: Төрийн албанд ажилладаг 5 эмэгтэй тутмын нэг нь бэлгийн дарамтад өртөж байна
Манай улсад ажлын байрны бэлгийн дарамтад өртөн, бие сэтгэлэээрээ хохирчихоод хэнд хандах, яахаа мэдэхгүй чимээгүй өнгөрдөг жишээ олон байна. Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн судалгаагаар төрийн албанд ажиллаж байгаа 5 эмэгтэй тутмын нэг нь бэлгийн дарамтад өртдөг гэх тооцоо гарчээ. Үүнээс 20-30 насны эмэгтэйчүүдийн ихэнх нь энэ төрлийн дарамтад өртөж байгаагаа төдийлөн мэддэггүй, мэдсэн байлаа ч хүнд хэлдэггүй гэжээ.
ХЭҮК-ийн гишүүн Д.Сүнжид: "Төрийн албанд ажиллаад бэлгийн дарамтад өртсөн хүмүүсийн ердөө 10 хүрэхгүй хувь нь гомдол гаргасан байна. Яагаад гомдол гаргадаггүй вэ гэхээр тус гомдлыг нь хянан шийдвэрлэх механизм нь тодорхойгүй. Тэднийг хамгаална гэдэг тэр итгэл үнэмшил нь байхгүй байна. Тухайн хүний хувийн нууцыг нь хамгаалах баталгаа байхгүй байгаад санаа нь зовдог. Мөн хаашаа хандахаа мэддэггүй." гэв.
Ажлын байрны бэлгийн дарамтыг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих хөдөлмөрийн тухай хуулиар ажлын байрны дарамт, бэлгийн дарамтыг хориглох тухай зохицуулалтыг шинээр оруулжээ. Зохисгүй ширтэх, хоёрдугаар сувгийн онигоо ярих зэргээр хүсээгүй байхад ажлын байран дээр бэлгийн сэдлээ илэрхийлэхийг ажлын байрны бэлгийн дарамт гэх талаар шинэ хуульд тусгасан байна. Энэ хүрээнд хариуцлага тооцдог болвол бэлгийн дарамтад өртсөн эмэгтэй ажлаас гарахгүй, харин бэлгийн дарамт үзүүлсэн этгээд сахилгын шийтгэл хүлээх юм. Мөн тус хуульд хохирогч гэм буруутайг нотлох биш, өөрийн гэм буруугүйг бэлгийн дарамт үзүүлсэн этгээд өөрөө нотлохоор тусгажээ.
Б.Амина
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл