admin
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Би тийм хүн огт танихгүй. Энэ бол худал мэдээлэл"
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг БНХАУ-ын иргэнийг зодож, бэртээсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Нийгмийн сүлжээнд тарсан мэдээлэлд БНХАУ-ын зам, гүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн инженерийг Б.Дэлгэрсайхан гишүүн зодсон хэмээн дурдсан байв.
Уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулахад “Иргэн Д-тэй холбоотой мэдээллийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн” гэдэг мэдээллийг өгсөн тухай өнөөдөр өглөө хэвлэлүүд мэдээлсэн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Би тийм хүн огт танихгүй. Хоёрдугаарт, энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Би олон сар таягтай явж байна, яаж хүн зодох вэ дээ. Энэ бол худал мэдээлэл” гэдэг хариулт сэтгүүлчдэд өгөв.
Б.Эрдэнэзаяа
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл