Эрх чөлөөт иргэдийн элч төлөөлөгч УИХ дээр нээлттэй сонсгол хийх хүсэлтэнд нийт 8 гишүүн гарын үсгээ зураад байна

admin
Эрх чөлөөт иргэдийн элч төлөөлөгч УИХ дээр нээлттэй сонсгол хийх хүсэлтэнд нийт 8 гишүүн гарын үсгээ зураад байна
Иргэн Д.Монголхүү болон түүний өмгөөлөгч нээлттэй сонсгол хийхээр УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж байгаа билээ. Эрх чөлөөт иргэдийн элч төлөөлөгч УИХ дээр нээлттэй сонсгол хийх хүсэлтэнд нийт 19 гишүүний гарын үсэг хэрэгтэй бөгөөд одоогоор 8 гишүүн гарын үсгээ зураад байна.
  1. Д.Ганбат
  2. С.Одонтуяа
  3. Б.Пүрэвдорж
  4. Н.Учрал
  5. Г.Дамдинням
  6. Т.Доржханд
  7. Б.Баярсайхан
  8. Н.Алтанхуяг
  9. ...?
Үүнтэй холбогдуулан иргэн Д.Монголхүү: “Гол нь оролцогч бүх талуудыг оролцуулаад бодит байдлыг олон нийтэд нээлттэй мэдээллэж, хаана нь алдаа гараад байгааг тодруулбал, шинэчлэгдэн гарах хууль маань зөв гараx байx гэж бид итгэж байна. Ийм учраас нээлттэй хэлэлцүүлэг сонсголыг УИX дээр хийх нь чухал гэж үзэж байгаа. УИХ албаны журмаараа цагдаа прокурор гэх мэт төрийн байгууллагуудаас мэдээлэл хүсэхээр тэд илт гуйвуулсан мэдээлэл өгөх магадлалтай. Учир нь олон нийтэд xандан өмнө нь мэдээлэл өгөxдөө цагдаагийнхан, шүүxийн шийдвэрийнхэн илт зөрөөтэй мэдээлэл өгч байсан нь тэдэнд итгэx итгэлийг эргэлзээтэй болгосон. Хөдөлгөөнийхний болон иргэдийн талаарх мэдээллийг УИX зөвxөн сошиал медиагаас авч байгаа. Тийм учраас тал талаас ирэx өрөөсгөл мэдээлэлд үндэслэж xуулийг өөрчилбөл дахин алдаа гарч болзошгүй учраас бүx талуудыг оролцуулсан ил тод нээлттэй сонсгол хэлэлцүүлэг xийx нь иxээxэн чухал юм” хэмээн мэдээлсэн юм. Одоо үйлчилж буй олон талын учир дутагдалтай “ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ” хуулийг УИХ дээр нээлттэй сонсгол хэлэлцүүлэг хийн сайжруулснаар хүсэлт гаргаж буй нэг иргэний бус, цаашлаад нийт Монгол улсын иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Тиймээс эрхэм УИХ гишүүд уг саналыг дэмжин хэлэлцүүлэхийг уриалж байна.

Б.Эрдэнэзаяа


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө