Засгийн газрын халамж, хөнгөлөлт дуусах үед иргэд юу хийх вэ?

admin
Засгийн газрын халамж, хөнгөлөлт дуусах үед иргэд юу хийх вэ?
Цар тахлын үед иргэдэд учрах эдийн засгийн хүндрэлийг бууруулах зорилгоор Засгийн газраас тодорхой хэд хэдэн арга хэмжээг авсан. Тухайлбал,
  • Энэ оны эцэс хүртэл иргэдийн эрчим хүч, дулаан, ус, хогний төлбөрийг тэглэсэн;
  • Орон сууцны ипотекийн зээлтэй 55,676 иргэдийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүйгээр, хойшлуулсан;
  • Зарим ААН-ийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хангамж, хогний төлбөрийг тэглэсэн;
  • Шахмал түлшний үнийг 75%-иар бууруулсан;
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгосон.
Хог, дулаан, цахилгааны үнийн хөнгөлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үзүүлэхгүй. Хүүхдийн мөнгийг ирэх оны эхний зургаан сард энэ хэвээр нь үргэлжлүүлнэ.
Гэхдээ энэ бол энэ оны эцсийг хүртэл үргэлжлэх хөнгөлөлтүүд юм. Энэ мэт төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлт, халамжууд товлосон хугацаандаа зогсон, тоо хэмжээ нь буурна. Энэ үед иргэд чухам ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй талаарх зөвлөгөөг Хувийн санхүүгийн зөвлөх Г. Мөнгөн өгчээ. Тэрбээр, “Оны эцэс гэхэд иргэд маань сар болгон төлөөгүй байх хугацааныхаа төлбөрийг төлж байна гэж бодоод хуримтлуулаад байх хэрэгтэй. Тэгэхээр энэ нь өр, зээлээсээ түрүүлж алх гэдэг систем л гэсэн үг. Өнөөдөр зээлийн төлбөр нь боллоо гэхэд шууд цалингаасаа аваад өгдөг биш, өнөөдөр танд хөнгөлөлттэй нөхцөл үүссэн байгаа үед ажил олж хийх, орлоготой байх хэрэгтэй.” Энэхүү эдийн засгийн хүндрэлтэй цаг мөчийг дэлхийн олон орнууд даван туулж байна. Өнөөдрийн энэ хямрал нь 2008-2009 оны санхүү, эдийн засгийн хямралаас илүү гүн, 1930-аад оны үеийн хямралаас хойших эдийн засгийн хамгийн том хүндрэл байж болзошгүйг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.  

Б. Амина


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө