admin
Зуун ямаанд жаран ухна
Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тэгвэл Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хоёр яам шинээр байгуулах зардлыг суулгасан байна.
Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд хөгжлийн бодлого, төлөвлөлт нь тогтвортой байна гэж заасны дагуу “Хөгжлийн яам” болон төрийн үйлчилгээ болон төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах арга хэмжээг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах зорилгоор “Цахим хөгжил, харилцаа холбооны яам” тус тус байгуулахаар тооцож, холбогдох төсвийн зардлыг тусгажээ. 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхий захирагч нарын зардалд тусгаснаар Хөгжлийн сайдын багцад 4.39 тэрбум, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын багцад 1.86 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Иргэдийн хувьд дахин яам байгуулах шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд, хөдөлмөрлөж баялаг бүтээж байгаа иргэд, байгууллагуудыг хааж боон оронд нь төсвийн мөнгөөр бичиг цаас үйлвэрлэдэг газар ихэсгэж байгаад бухимдалтай байна.
Б.Эрдэнэзаяа
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл