Д.Сумъябазар: “Би хэлсэндээ хүрнэ, яагаад гэвэл би Д.Сумъяабазар”

admin
Д.Сумъябазар: “Би хэлсэндээ хүрнэ, яагаад гэвэл би Д.Сумъяабазар”
Үндэсний хөрөнгө оруулалтын банк “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс тавантолгой” болон Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн сангийн мөнгийг сүүлийн гурван жилд төлж чадахгүй байгаа талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдээлсэн. Тэгвэл энэ талаар тус банкны ТУЗ-ийн дарга асан, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас тодруулахад, “2021 оны 7-р сараас хойш зохион байгуулалттайгаар дайралт эхэлсэн. Одоо бол цадигаа алдаж байна. Бүр ч хүчтэй явж байх шиг байна. Би ямар ч улс төрийн дайралтыг тэвчинэ. Би та бүхний адил санаа зовж байна. Ялангуяа ковид19 гараад эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болсон энэ үед арилжааны банкуудаар дамжуулж зээл авсан ААН-үүдийн нөхцөл байдал хүнд байна. Та бидний амьдрал бүгдэд нь л хүнд байгаа. Гэхдээ Хөрөнгө оруулалтын банкны удирдлагуудад дараах нөхцөл байдал, хүмүүсийн шаардлагыг хүргүүлснээр давхар шаардлага хүргүүлж байгаа. Ер нь бизнесийн байгууллага гэдэг бол төрийн байгууллагатай гэрээ эрх зүйн үүднээс тодорхой эх үүсвэрүүдийг татахдаа хадгаламж болон харилцах хэлбэрээр татдаг нь хуулийн асуудал. Тийм учраас төлбөр тооцоо, эргэн төлөгдөх нөхцөлөө тодорхой хугацаанд график зөрчсөн байгаа бол түүн дээрээ анхаараад богино хугацаанд зохицуулах ёстой гэдэг саналыг хэлсэн. Тийм учраас олон түмний санаа бодлыг улс төр лүү ашиглах бүхэл бүтэн бизнесийн байгууллага, хамгийн эмзэг банкны салбар. Хэн нэгэн буруу дуугарахад л үйлчлүүлэгчдийн сэтгэлд хар толбо суудаг учраас санаатайгаар зохион байгуулж байна. Тийм учраас энэ улсуудад төлбөр тооцоог нь төлөх, дээрээс нь удсан байгаа эх үүсвэрүүдээ хариуцаж байгаа банкны удирдлагын менежментийн баг бол өөрсдөө яриагаа өгөх, төлбөрийн графикуудаа тайлбарлах, хэдийг нь өгөх, хэд нь дутуу байгаа юм гэх ийм мэдээллүүдээ иргэд олон нийтэд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж хүргэх ёстой байгаа юм. Тийм учраас энэ дээр улс төрийн олз, хонжоо хайсан хэтэрхий их харлуулах гэсэн ийм дайралтыг хийж байгаад Хотын даргын хувьд, нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд харамсаж байгаагаа илэрхийлж байна. Хоёрдугаарт, янз бүрийн дайралтыг би хүлээж авна, өшөө ч дайрах байх. Тийм учраас хэзээ ч мохохгүй. Би гэхдээ хэлсэндээ байна. Яагаад гэвэл би Д.Сумъяабазар. Би хэлсэндээ байж энэ төлбөр мөнгөтэй холбоотой асуудлуудыг төрийн болон бусад төрийн өмчит үйлдвэрийн газрууд, Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлуудын төлбөрийг богино хугацаанд барагдуул гэсэн үүрэг даалгаврыг өгсөн байгаа" гэв.  

Б.Амина

 

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө