ТА ТЭНЭГ ҮҮ?

admin
ТА ТЭНЭГ ҮҮ?
ЕРТӨНЦ болон ХҮМҮҮНИЙ ТЭНЭГЛЭЛ хоёр хязгааргүй. Гэхдээ ертөнц хязгааргүй гэдэгт би итгэлгүй байна.
Алберт Эйнштейн
         Тэнэг гэж ямар хүнийг хэлэх вэ? та тэнэг үү?
         Дэлхий дээрх амьд организмтай харицуулахад хамгийн хөгжсөн уураг тархитай нь хүн. Хөхтөн амьтан. Хүн төрлөхтөн энэ дэлхийд зэрэгцэн амьдарч байгаа ургамал ан амьтдаас өөрийгөө ангид ялгаатай гэж бодох боловч уураг тархины хөгжлөөрөө л ялгаатай болохоос адилхан байгалийн амьтан юм. Уураг тархи нь хөгжсөн ухаант хүн тэгвэл яагаад өөрөө өөрсдийгөө тэнэг болон ухаантай гэж ангилах болов.
        Европ Америкийн хамгийн том жишээ бол Тэнэгийн Малгай. 13 дугаар зуунд амьдарч байсан гүн ухаантан Jonathan амьдарч байсан тухайн цаг үедээ суутан байжээ. Гэтэл 100 аад жилийн дараа түүнийг тэнэг гэх болсон байна. Шинжлэх ухаан ТЭНЭГ гэх ойлголтыг 20 дугаар зуунд Фарист нээсэн гэж болно. Тэр үед Францын эрдэмтэн Alfred Brunner тэнэгийг хэмжих тест боловсруулсан нь “Оюун ухааныг хэмжих тест юм. Таны IQ 0-25 байвал idiot, 25-50 байвал imbecile гэсэн үг. Энэ судалгаа сэтгэл судлаач нарт хангалттай байгаагүй учир ахин нэг шинэ нэр томъёо гаргасан нь Honor буюу Усан тэнэг гэх тодорхойлолт юм. Удалгүй илүү нарийвчилсан нэр томъёонууд гарсан нь Усан тэнэг, Тэнэг, Оюуны хөгжил дорой, Дунд зэргийн хөгжилтэй, Оюуны өндөр хөгжилтэй, Маш өндөр хөгжилтэй, Суут ухаантай гэж ангилах болж. Гэтэл энэ тест амжилт олоогүй байна. Сургуульд хэрхэн сурч байгаагаар, эсвэл амжилдаа хэрхэн амжилт гаргаж буйгаар нь хүнийг тэнэг тэнэг биш гэж ангилах нь хэт өрөөсгөл болох нь олон жилийн дунджаар олон ч хүний жишээн дээр тодорхой болж байна.
Жишээ нь: Robert Sternberg дунд сургуульд байхдаа оюун ухааны тестэнд үргэлж ТЭНЭГ гэх дүн авдаг байсан тухайгаа Тэнэглэл баримтат кинонд дурьдав. Тэр багшыг орж ирэх бүрт айдаст автан яаж ч хичээж бөглөсөн адил үр дүн гардаг байсан байна. Хэдий багш нар түүнтэй зүй ёсны харьцаж байсан ч тэр дотроо би үнэхээр л тэнэг юм байхдаа гэх эргэлзээ байнга оршиж байжээ. Харин одоо тэнэг гэх тодотголтой өссөн тэр хүү Америкийн Сэтгэл Зүйчдийн Холбооны Ерөнхийлөгч. Тэрээр төгсгөлд нь боловсролын тогтолцоо нь биднийг тэнэг байлгах, тэнэг гэж өөрт нь итгүүлэх ингэснээр хэсэг бүлэг хүмүүст энэ нь ашигтай байж болох юм гэсэн байдаг.
        Тэнэг гэх үг хүмүүсийг айлгадаг. Хэн нэгэн намайг тэнэг гэж бодохвий, би тэнэг харагдахвий гэх мэт. Бид бүгд л тодорхой хэмжээнд тэнэг. Гэвч үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийгөө тэнэг гэж бодох нь тэнэг хэрэг үү, Эсвэл ухаантай гэж бодох нь тэнэг хэрэг үү?
График дизайнер Dino Icnacio: Мэдээллийн эрин үе дуусч байх шиг байна. Уг нь бол энэ их мэдээлэл хүмүүсийг хөгжүүлэх ёстой. Гэтэл хэт их мэдээллийн ачааллаас болж хүмүүс ядарч, амрах хэрэгцээ дутагдаж байна. Чухал гэх мэдээлэл авахаас илүү ямар нэг хөгжилдөх зугаацуулах тэнэгтэх илүү таалагдаж байна. Хөх бөгс, тоглоом шоглоомоор нэгнээ зодох зэрэг ийм төрлийн контентууд илүү их хийгдэж байна. Учир нь эрэлт байгаа учраас гэсэн нь орчин цагийн бодит байдалд илүү нийцэх тодорхойлолт юм.
          Хэвлэл мэдээллийн салбар ч шоу хэв маягруу орж байна. Мэдээний ард аялгуу явж байгааг бид анзаарахгүй байж мэднэ. Мөн мэдээгээ уянгалуулж унших, шууд эфирийн үед санаатай алдаа гаргах гэх мэт. Америкийн кабелийн телевиз нь дунд сургуулийн хүүхдүүдийн мэдээлэл хүлээн авах чадварт тааруулж мэдээллээ бэлтгэдэг байна. Үзэгчидээ алдахгүй гэсэндээ шүү дээ. Тэгэхээр томчууд бидний аливаа зүйлсд хандах хандлага хүүхдүүдээс нэг их ялгаагүй аж.
         Улс төрчид тэнэглэлийн ачаар ялалт байгуулж, Урлаг соёлынхон кареераа өсгөж, кино контентууд их хандалт авч, бизнесийн байгууллагууд ашиг орлогоо нэмэгдүүлж байна. Тэнэглэл хүнд ямар бэлэг барихыг таашгүй. Бусдад хор хөнөөл учруулахуйц эсвэл бусдад хор хөнөөлгүй ч хувь хүнд өөрт нь хэр хор нөлөөтэй болохыг таашгүйм. Нэг бол бүр эсрэгээрээ хүний нэг л тэнэг үйлдэл таньд маш их ашиг орлогыг авч ирэхийг ч таашгүй юм.
         Эрүүл мэндийн шинжлэх ухаан тэнэг гэх тодорхойлолтыг оюуны хомсдолоор хэмждэг бол хүмүүст тэр өвчтэй хүмүүсийн үйлдэл таалагдаж тэрийг даган туурайж түүндээ баяссаар. Хэдхэн өдрийн дотор хойд мөсөн далайн 20% хайлсан тухай мэдээлэл, эсвэл эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллээс илүү хэн нэгэн хүний ухаангүй тэнэг үйлдэл, бүтэлгүйтлийг үзэж цагаа өнгөрөөх нь их болсон энэ их тэнэглэлийн урсгал дээр тэгвэл маркетерууд хэрхэн ажиллаж байна вэ?
         Дэлхийг өөрчилсөн Apple компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс IT технологийн түүхэнд хамгийн алдартай хүмүүсийн нэгд тооцогдоно. Тэрээр их сургуулиа төгсөж чадаагүй бөгөөд Станфорд их сургуулийн төгсөгчдийн баярын индэр дээрээс өөрийн түүхээ яриад Stay hungry, Stay Foolish \Өлсгөлөн бай, Тэнэг бай\ гэж хэлсэн. Жобс магадгүй сургуулиасаа завсардаж чадаагүй бол дэлхийн хамгийн хүчтэй нөлөө бүхий компани байгуулахгүй. Түүний хэлсэн үгээр Жобс тэнэг болохоороо тэгж хэлсэн тэр тэнэг гэж дүгнэх нь байж боломгүй тэнэг хэрэг. Тэгвэл тэр яагаад тэнэг бай гэж хэлэв. Тэр зүгээр л хайрцаглагдахгүй дүрмийн бус тоглохыг хэлэв үү. Ямар нэг хэм хэмжээнд баригдахгүй дүрмийн бус тоглох нь тэгвэл ТЭНЭГЛЭЛийг хэлж байгаа юм биш биз.
         Эмо гэх үгийг одоо Монгол хүмүүс бүгд мэддэг болсон гэхэд хэлсдэхгүй. Эмо нь япон залуусын хувцаслалт хэв маягийн нэг төрөл бөгөөд энэ урсгал Монголын залуусын дунд ч нэгэн үе хүчтэй дэлгэрч байв. 2017 онд нэг залуу Эмо нар үхсэн, ганцаардаж байна хэмээн уйлж эмо үүрд гэх утгатай зүйлс ярьсан бичлэгээ цахим орчинд байршуулсан. Түүний тэнэглэж байгааг бүгд гайхан шагшиж, тухайн үеийнхээ хамгийн их сошиал хандалтыг аваад байв. Эмо гэх имиж урсгал нь тэр үеээс утга нь өөрчлөгдөж одоог хүртэл Эргүүтэх, Тэнэгтэх, Гивүүрэх, Уйтгарлах гэсэн утгаар ашиглагдах болсон. Гэтэл тухайн бичлэгийн зорилго нь Оюутны байр уран сайхны киноны маркетинг юм. Киноны хандалт зөвхөн Youtube хайлт дээр гэхэд л нэг анги нь 60,000 хүртлэх хандалт авсан. Энэ нь телевизийн контентийн оргил үзэлтийг хэд нугалсан.
          Дүгнэхэд Тэнэглэлийг буруутгах бас зөвтгөх нь өрөөсгөл ойлголт юм. Тухайн хүн үнэхээр тэнэг үү, эсвэл тэд дүр эсгэж байна уу, аль нь ч бай хүмүүс тэнэг зүйлд илүүтэй татагдаж байгаа энэ цаг үед Тэнэглэлийн маркетинг маркетеруудад үр өгөөжээ өгсөөр байна. Ялангуяа улс төрчид худал цуу яриа тараах, нэг мэдээллээр нөгөө мэдээллийг дарах зэрэг сонгуулийн жилүүдэд илүүтэй ашигладаг арга. Гэхдээ бүтээгдэхүүн үйлчилгээндээ Тэнэглэлийн маркетинг ашиглах нь бас сөрөг үр дагавартай. Жишээ нь: Улаанбаатар их дэлгүүр дэлхий даяар тархаад байгаа Корона вирусын хөл хорионы үеээр нэгэн рекламыг цацав. “Корона яах вэ, худалдан авалт хийгээрэй”гэх утга бүхий реклам явуулсан нь олон нийтээс ихээхэн шүүмжлэл авч, реклам султалчилгааны ёс зүйг зөрчсөн хэмээн үзэж зохих хуулийн дагуу шийтгэл оногдуулах тухай яригдав.
          Нэг юмны хоёр тал шиг Тэнэглэлийн маркетингт тунг нь тааруулж хэрэгжүүлж байгаа талдаа ашиг орлого, кареер нэмэгдүүлэхээр харагдаж байгаа ч сул тал нь бүр их харагдана. Асар их мэдээллийн дайн дунд хүний тархи ядарч өөрийгөө амраах хэрэгцээгээ хайж тэр нь тэнэглэлд хөтөлж байна. Хөгжил нэрийн дор бидэнд шинэ сорилтууд тулгарч буй хэдий ч хүмүүсийг тэнэглэлрүү түлхэхгүй байх, тэнэглэлээс ашиг хонжоо хайхгүй баймаар. Гэсэн ч тэнэглэл хязгааргүй гэх Алберт Эйнштейны үг ахин санагдав.
Сэтгүүлч: Ч.Саранзаяа 

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө