admin
Монгол Банкны веб сайт халдлагад өртсөн үү?
Өнөөдрийн байдлаар Монгол банкны албан ёсны веб сайт ачаалахгүй халдлагад өртсөн байдалтай байгаа юм. Урдчилсан таамгаар KURDISH HACKERS буюу Ираны хакер бүлэглэлийн халдлагад өртсөн байх магадлалтай байна. Тус хакерийн бүлэглэл өмнө нь 2017 онд Ирландын олон веб сайт, Төрийн сангийн ерөнхий газрын цахим хуудасыг хакэрдаж байсан үйл явдал болсон. Тухайн үед хакердсан сайтуудын дийлэнх нь Курдын далбаа болон Иракт байрладаг Исламын эсрэг бүлэглэлийн иш татсан “Пешмерга мандтугай” хэмээх мэдэгдлийг нийтэлсэн.
Түүнчлэн эдгээр хакерууд Европын хэд хэдэн веб сайтад халдаж байсан бөгөөд, уг халдлагууд нь программ хангамжийн үйлчилгээ үзүүлэгч “ WordPress”-ийн системийн сул байдалтай холбоотой хэмээн мэдэгдэж байв. Энэ нь аюулгүй байдал дээрээ хангалттай ажиллаагүй, системийн доголдолтой веб сайтуудад үүсэх хандлагтай байдаг аж. Энэ асуудлаар албан ёсны мэдэгдэл хийгдээгүй байгаа бөгөөд, манай сайтын зүгээс тодруулан эргэн мэдээллэх болно.
Б.Эрдэнэзаяа
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл