Итгэл ...

admin
Итгэл ...
Хүмүүсийн амьдралын хэрэгцээ шаардлага, соёл боловсрол өөрчлөгдөж, бид боломжгүй байсан зүйлийг бий болгож бас өнгөрсөнд алдах зүйлээ ч алдаж байна. Хөгжил гэх нэрийн дор хөгжиж байгаа ухарч байгаагаа ч ялгахгүй өөр хоорондоо арсалдаж суусаар төөрөлдлөө.
Тэгвэл хөгжил гэж юу юм? Хөгжил гэдэг бол иргэд нь төрд итгэх итгэлээр хангагдсан, нийгэм нь өөдрөг сэтгэл зүйтэй, хүн бүрийн авъяас чадвар, урам зориг, хүсэл тэмүүллийг нээн гаргасан, бүтээлч ард түмэнтэй нэг цул улс байхыг хэлнэ.
  Зураг №1 Итгэлийн давхарга Төрд итгэх итгэл алдрахад нийгэмд итгэх итгэл хэврэг болж, нийгэмд итгэлгүй болсноор хүн хүндээ итгэхээ больж, өөртөө итгэх итгэлийг ч алдруулж гэмт хэргийн гаралтанд нөлөөлдөг байна.  Энэ байдал нь нийгмийн сэтгэл зүйн уруу дорой хандлагыг бүрдүүлдэг нь төрийн удирдлагад тулгарч байгаа асуудал гэж авч үзэхээс аргагүй юм. Зураг №2 Судалгаанд хамрагдсан байгууллагуудын төрөл, тоо 2018 оны судалгаагаар Монголчуудын төрдөө итгэл алдарсан үзүүлэлт 64,5%  хүрчээ. Мэдээлэл технологи хөгжиж мэдээлэл өгч авах боломжууд нь бий болсон. Гэвч манай төрд ил тод нээлттэй байх хүсэл алга уу, чадвар нь алга уу гэдэг асуулт хэвээрээ байна. Зураг №3 Байгууллагуудын ил тод байдлын түвшинд эзлэх хувь Төрийн ил тод байдлыг хангах үүднээс Шилэн дансны хуулийг ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санаачлан, 2014 онд УИХ-аас батлуулсан. Хууль гарснаас хойш хэрэгжилтэд хяналт тавих,  хууль зөрчсөн тохиолдолд тооцох хариуцлагыг сулруулсан гэж үзэх хүмүүс бий. Ардчилсан улс гээд байга хэрнээ Монгол хариуцлагатай улс болж чадаагүй. Хариуцлагатай улс гэж албан тушаалтнуудтай хариуцлага тооцоод унагаж болдог, буулгаж болдог тэр арга хэрэгсэл нь хүмүүсийн гарт байдаг улсыг хэлнэ. Үүнийг хууль тогтоомж дээрээ үндэслэн технологийн хөгжлийг ашиглан цахим засаглалыг үр дүнтэй хэрэгжүүлэх явдал юм.

Сэтгүүлч: Ч. Саранзаяа 


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө