“Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд алтан медаль хүртсэн Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар олгохоор болсон байна. Тодруулбал: Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооноос "Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо. Пауэрлифтинг мандтугай" хэмээн баяр хүргэж байгаагаа албан ёсны фэйж хуудсандаа нийтэлжээ. Тэрээр маргааш буюу 2021.11.11-ний 14:00 цагаас Хөдөлмөрийн баатар цолоо гардан авна.