Төрд хууль биш хуурай ах дүүсийн холбоо хэрэгждэг болсон уу?
Их сургуулиа төгсөөд математикийн багшаар ажиллах гэж байсан Ж.Сандагсүрэн гэнэт Сонгинохайрхан дүүрэгт ажилд орж цаашлаад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг Даргын Хөгжлийн Бодлого Хариуцсан Нэгдүгээр Орлогчын албыг хаших болсон. Тэрбээр өмнөх жилүүдэд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн засаг даргаар ажиллаж байсан бөгөөд, одоогийн хотын дарга Сумяабазарын адил энэ дүүргээс төрийн дээд албан тушаалд томилогдсон нэгэн. Томлигдсон албан тушаал нь түүнд томдсон тухай амтай болгон ярьж, гартай болгон бичиж эхлэв.
Ж. Сандагсүрэн нь Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ чиглэл өгсөний дагуу, ЦЕГ-ын дарга асан Р.Чингис хурандаад албан тушаалаа шилжүүлж байсан цаг саяхан. Тухайн үед Ж. Сандагсүрэн муудаа ажлаасаа чөлөөлөгдөөгүй МАН-ын удирдлагуудын зөрчил хурцдаж улмаар Д.Сумъяабазар, У.Хүрэлсүхийн хоорондын зөрчлөөс улбаалсан шийдвэр боллоо хэмээх шуум нийгэмд тарсан. Гэсэн ч төд удалгүй Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд хандаж, “Зөвшилцөх санал хүргүүлэх тухай” албан тоот илгээжээ.
Тус албан тоотод “Нийслэлийн засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасны дагуу Нийслэлийн засаг даргын Хүний хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогчийн албан тушаалаас Н.Баярчимэгийг чөлөөлж, түүнийг оронд Ж.Сандагсүрэнг томилуулахаар зөвшилцөх саналыг хүргүүлсэн байдаг. Ямартай ч хотын даргын холын бус ойрын хүн гэдгээ батлан Хөгжлийн бодлогоос, Хүний хөгжил нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга болон эргэн томилогдсон Ж.Сандагсүрэнгийн асуудал нийгэмд хардлага төрүүлсэн гэхэд хэлсдэхгүй.
Тодруулбал дээд албан тушаалтнуудын зөрчил нэгнийхээ гар хөлийг тасдаж, харлуулхаас эхэлдэг бол нөгөө талд төрийн албан тушаал хэн нэгэн эрх мэдэлтэй даргын халаасанд байдаг болж таарав. Энэ мэтчилэн төрд хэн ямар алба хаших нь иргэдийн мэдлээс хэтэрсэн хэрэг бөгөөд цаашилбал хэн нэгнийг албан тушаалаас нь чөлөөлөн, буцаан томилох асуудалд албан ёсны тодорхой хууль хэрэгждэггүй харин хуурай ахан дүүсийн холбоо үйлчилдэг бололтой. Үүнд хэн хариулт өгөх вэ?
Сэтгүүлч: Б.Эрдэнэзаяа