Ц. Бат-Энх тэргүүтэй эрхмүүд боксын ДАШТ-ийг үнэгүй үзсэн үү?

admin
Ц. Бат-Энх тэргүүтэй эрхмүүд боксын ДАШТ-ийг үнэгүй үзсэн үү?
Ц. Бат-Энх гэх эрхмийг танихгүй хүн бараг ховор болов уу. Түүнийг УИХ-ын гишүүн асан Ц. Батаагийн дүү гэхээс илүү аар, саар асуудлаар олон нийтэд танигдсан нэгэн. Ц.Бат-Энх нь  өнгөрөгч наймдугаар сараас эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилогдон ажиллаад зогсохгүй боксын холбооны дэд ерөнхийлөгчийн албыг давхар хашсаар өнөөдрийг хүрчээ. Бизнес эдийн засгийн мэргэжилтэй тэрээр чамгүй олон асуудалд орооцолдсоор удаж байна. Түүний фактуудаас иш татвал: 2020.02.27-нд  БНСУ-аас ирэх үеэрээ тусгаарлалтад орохыг эсэргүүцэж, албан үүргээ гүйцэтгэж байсан ажилтнуудтай зүй бус харьцан, дайрах доромжлох үйлдэл хийсэн байдаг. Үүнээс үүдэн МАН-ын дарга, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Вирус тусдаггүй нарийн бичгийн дарга гэж байхгүй. Хуулийг мэдрүүлж, хариуцлага тооц” гэсэн чиглэл өгсөн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа нь иргэдийн сонирхлыг татсан асуудал хэвээр байна. Тэгвэл саяхан Ц.Бат-Энх нь боксын холбооны удирдах нэр бүхий гишүүдтэй “Серби” улсад зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн ДАШТ-ийг үзжээ. Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүдээс гадна Эрдэнэт үйлдвэрийн 30 орчим ажилтанг авч явсан байдаг. Гэтэл 30 гаруй хүний зардал, буудлын төлбөрийг хаанаас, хэн гэгч эрхэм гаргасан нь өнөөдрийг хүртэл тодорхой бус. Тэдний зардлыг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргасан гэдэг нь үнэн болж таарав уу? Төсвийн зардлаар хувийн зарцуулалт хийж явдаг албан нэртэй амин хувийн аялал хийдэг жишиг хэзээ арилах вэ?

                                                                             Сэтгүүлч:  Т. Лхамсүрэн

 

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө