admin
Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нь эрх хаана байна вэ?
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2019 оны 10 сарын 8-ны өдөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам”-ыг хэлэлцэж, дэмжихээр болсон. Журмын төслийн танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хийж нийтдээ зургаан бүлэг, 32 заалттай эл журмыг мөрдүүлснээр үйлчилгээ эрхлэгч болон байр ашиглагчийн эрх, үүрэг тодорхой болж, нийтийн байрны гадна тохижилт, бие засах газрын стандарт зэрэг шаардлагыг тусгаснаар оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана. Цаашлаад камер, дохиолол хамгаалалтын систем, гал түймрийн аюулгүй байдлыг хангаснаар оршин суугчдын сэтгэл ханамж дээшлэхээс гадна байр ашиглагчийн бүртгэлийг авч мэдээллийн сан үүсгэж, бүртгэлжүүлэх, үйлчилгээ эрхлэгчид татвах төлөх гээд олон давуу талтай хэмээн ярьж байсан юм. Гэтэл өнөөдөр эдгээр зүйл заалтын аль нь ч бодитоор хэрэгжихгүй байгаад иргэд бухимдалтай байна.
Тухайлбал “Нийтийн байр 00 тоот Байшин Байр түрээслүүлнэ Түрээслэнэ Зарна Авна” гэх нэртэй ойролцоогоор 84,000 гишүүнтэй фэйсбүүк группт нэгэн иргэний нийтлэсэн бичлэгийг бид хүргэж байна. Нийтийн байр гэх газруудыг нүдээр харж, дотор нь амьдарч, амьдрахаар хайж буй иргэд “Нийтийн байр бол зүгээр л балгас. Ямар ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй, шал гэж хэдэн ширхэг банз нийлүүлээд тавьчихсан нөгөөх нь завсараараа доод айлын тамхины үнэр, хоолны үнэр, салхи сийгэж байдаг. Өдөр бүр хэрүүл зодоон гарч чимээ ихтэй, хүйтэн байдаг. Бие засах газар бол бүр шижгийн. Гэртээ хувиндаа бие засаад гаргаж асгахаас өөр аргагүй. Хүндээр бие засахаар бол гадуур л бие засчаад ирэхгүй бол хувцас хунар нэвширтэл өмхий үнэр нь шингэнэ. Жижүүр ч гэж байхгүй. Кордор нь шороондоо дарагдчихсан, олигтой агааржуулалт ч байхгүй”хэмээн бичиж байна. Цагдаа, мэргэжлийн хяналтын газрууд яаж ч чадахгүй хэмээн хээв нэг хэлж суугаа эдгээр газруудад хэн хариуцлага тооцох вэ? Энэ мэт хэдэн мянган гишүүнтэй маш олон фэйсбүүк группууд байна. Иргэд бүгд л нэг зүйлийн ярьж, нэг зүйлийг бичиж байна. Даанч сонсох хүн алга. Энэ асуудлаар дорвитой арга хэмжээ авч, баталсан дүрэм журамаа амьдралд хэрэгжүүлэхгүй юм бол сурч боловсрох, ажил хийж амьдралаа залгуулахаар хот суурин бараадсан эсвэл өөрийн гэсэн гэр оронгүй иргэд гадуур хоног төөрүүлэхээс өөр аргагүйд хүрээд байна.
https://youtu.be/19WhAIYP2Yg
Б.Эрдэнэзаяа
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл