УИХ-ын гишүүн Н.Учрал: И Монголиа систем дээр тулгуурлаж төр иргэдийнхээ мэдээллийг цуглуулж байгаа бол үүрэг хүлээх ёстой

admin
УИХ-ын гишүүн Н.Учрал: И Монголиа систем дээр тулгуурлаж төр иргэдийнхээ мэдээллийг цуглуулж байгаа бол үүрэг хүлээх ёстой
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны  ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт, санал шүүмжлэлийг хоорондоо солилцов. УИХ-ын гишүүн Н.Учрал: Өмнө нь хувь хүний нууцын тухай хуулийн хүрээнд тухайн иргэн өөрөө хувийн мэдээллээ хамгаалдаг байсан. Харин энэ хуулиар мэдээллийг цуглуулж, боловсруулж байгаа тал буюу мэдээлэл хариуцагч тухайн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж байгаа. И Монголиа систем дээр тулгуурлаад төр иргэдийнхээ мэдээллийг цуглуулж байгаа бол үүрэг хүлээх ёстой. Гэтэл ямар чиглэлээр таны иргэний үнэмлэхийг ашигласан бэ гэдгийг бид мэдэж чадахгүй байна. Жишээ нь, газрын гэрчилгээ, жолооны үнэмлэх авахад иргэний үнэмлэх шаардлагатай бол иргэнээс заавал зөвшөөрөл авах хэрэгтэй. Хуулийн төсөлд мэдээллийн эзэнд мэдээлэл очих буюу notification явуулна гээд байгаа нь энэ хуулийн гол амин сүнс юм. Өөрөөр хэлбэл, мэдээллийн эзэнд мэдээлэл очсоноор миний мэдээллийг төр ийм хэлбэрээр ашиглаж байгаа юм байна гэж мэддэг болох нь. Ер нь төрд байгаа иргэдийн мэдээллийг хувийн байгууллага ашиглах эрсдэл бий. Жишээ нь, гааль, татварын байгууллага хүний амжьргааны түвшинг тодорхойлж байгаа. Мөн хөнгөлөлттэй эмийн тарифаар эм авахад энэ дүүрэг, хороонд тийм төрлийн өвчлөл их байна гэдэг мэдээллийг хувийн эм ханган нийлүүлэх байгууллагад өгснөөр тухайн төрлийн эмийг түлхүү оруулж ирж, бизнес хийх тохиолдолд гарч байгаа. Энэ асуудалд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байсан асуудлыг хуулиар зохицуулна. Хуулийг төслийг дагалдуулж эрүү, зөрчлийн хариуцлагыг нэмэгдүүлэх заалт оруулж ирээгүй. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Сургууль, курсууд өрхийн орлогын хэмжээ хэд вэ, хаана ажилладаг, амьдардаг, ямар эд хөрөнгөтэй вэ гэхчлэн судалгаа авдаг. Гэтэл дараа нь ямар нэг тоос сорогчийн компаниас яриад энийг авах уу гээд эхэлдэг. Хаанаас утасны дугаар авсан нь тодорхойгүй. Ийм нөхцөлд мэдээллийн аюулгүй байдлыг яаж хамгаалах юм бэ. Хүссэн багш нь анкет бөглүүлээд хувийн мэдээлэл аваад байж болох юм уу? Мөн гүтгэлэг, доромжлолтой холбоотой хатуухан заалт Эрүүгийн хуульд оруулах саналтай байна. Хүнийг гүтгээд, доромжилсон тохиолдолд тэр нь хэзээ ч засагддаггүй. Фэйсбүүк дэх нэр, нүүрээ нуусан хуурамч хаягийг хааж чадахгүй шүү дээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Багш нар хүүхдэд хичээл заах ёстой байтал өрхийн орлого, эцэг эхийн ажлыг нь асуудаг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль нь энэ асуудлыг зохицуулах юм. Эмнэлэг, сургууль хүний хувийн мэдээллийг нэхдэг тохиолдол манайд байна. Эдгээр асуудлыг Нийтийн болон Хувь хүний мэдээллийг тухай хуулиар зохицуулна гэлээ.

Т. Лхамсүрэн


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө