Иргэн Д.Монголхүү: Хэргийн талаар мэдээлэл өгүүлэхгүй гэж баталгаа гаргуулж хууль, эрх мэдэлдээ дульдуудаж амыг минь үдэж байгаад дураараа бурцгааж байна

admin
Иргэн Д.Монголхүү: Хэргийн талаар мэдээлэл өгүүлэхгүй гэж баталгаа гаргуулж хууль, эрх мэдэлдээ дульдуудаж амыг минь үдэж байгаад дураараа бурцгааж байна
"NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөний зохицуулагч  Д.Монголхүү хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан хэмээн шуугиан тарьсан. Энэ хэргийг шалгахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү түүнийг авч явсан билээ. Иргэн Д.Монголхүүгийн хувьд  гурван удаагийн зөрчлийн хэрэг дээр шалгагдаж байгаа бөгөөд Аравдугаар сарын 5-ны өдөр түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Түүнчлэн энэ асуудлаар Улсын их хурал дахь хүний эрхийн дэд хороо хуралдсан бөгөөд, Хүний эрхийн комиссийн гишүүн Нарантуяа: “Жагсаал цуглаантай холбоотой үүсээд байгаа асуудлуудын гол шалтгааныг, жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль болон ковидтой холбоотой бусад шинэ хууль журмууд нь хүний үндсэн эрхүүдийг зөрчсөнтэй холбоотой гэж үзсэн”. Харин Улсын их хурлын гишүүн Ц. Сандаг-очир: “Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, жагсаж цуглах эрх хангалттай байгаа гэдгийг сүүлийн 2 жилд зохион байгуулагдсан олон жагсаал цуглаан харуулж байна”гэлээ. "NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөний зүгээс Засгийн газарт: Covid-19-өөр нас барсан иргэдийн ар гэрийн өмнө хариуцлага хүлээж огцрох Covid-19 халдварт төрөөс зарцуулж буй төсвийг олон нийтэд нээлттэй харуулах Удаа дараагийн хязгаарлалт тогтоохгүй байх зэрэг шаардлагуудыг хүргүүлсэн юм. Тэгвэл өнөөдөр Иргэн Д.Монголхүү: “Хэргийн талаар мэдээлэл өгүүлэхгүй гэж баталгаа гаргуулж хууль, эрх мэдэлдээ дульдуудаж амыг минь үдэж байгаад дураараа бурцгааж байна. Энэ хуулийн хэрэгжилт чинь мөнх үргэлжлэхгүй шүү дээ “  хэмээн өөрийн цахим хуудсанд нийтлэсэн байна.

Б.Эрдэнэзаяа

 

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө