Хамгийн их осол гардаг хар цэгүүдийг Дарханы зам тэргүүлсээр байх уу?

admin
Хамгийн их осол гардаг хар цэгүүдийг Дарханы зам тэргүүлсээр байх уу?
Улаанбаатар- Дарханы зам бидний хэлж  заншсанаар “тартагтаа” тулаад нэлээдгүй олон жилийн нүүрийг үзэж байна. Улсдаа л ачааллаараа дээгүүрт ордог тус замыг засаж, шинэчлэх шийдвэр өдгөөгөөс гурван жилийн өмнө гарсан. Гэсэн хэдий ч одоог хүртэл осол, аваар гардаг шороотойгоо зууралдсан хэвээр  байна. Салбарын сайд нь хүртэл Дарханы зам яах вэ? эхэлсэн ажил дуусна хэмээн хээв нэг ярьж байгаа нь эмзэглэмээр. Гэтэл тус зам бүрэн гүйцэд засварт ороогүйгээс үүдэн өдөрт хэчнээн олон хүн хайртай хүмүүсээсээ хагацаж байгааг тэд төдийлөн мэддэггүй бололтой. Жишээлбэл: 2019 оны  эхний хагас жилийн байдлаар авто замын газрын  судалгаагаар дан ганц Дарханы замд л гэхэд 300 гаруй хүний амь эрстэж, 200-аад авто ослын гэмт хэрэг бүртгэгдэж, 100 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон гэх тоо баримт бий. Харин  2020 оны 9-р сарын 1-ний байдлаар  117 осол, гэмт хэрэг 32, нас барсан 11, гэмтсэн хүн 33 байгаа нь Дарханы зам хэчнээн олон айлд инээх шалтаг үлдээлгүй хатуурхаж байгааг харж болохоор байна. Хамгийн анх 2018 онд тус замын тендерийг зарласан  хэдий ч өнөөдрийг хүртэл 204км замын засвар дуусаагүй байгаа нь манай улсын хөгжил хөрсөнд арчигдах хэмжээний байгааг батлан харуулах шиг. Тухайн төсөл анх хэрэгжиж байхад холбогдох яамны хүмүүс нь 2020 оны зургадугаар сард бүрэн ашиглалтад оруулна гэж олон нийтэд ам гарсан байдаг. Гэтэл өнөөдрийг  хүртэл засварын ажил дуусаагүйгээр барахгүй  гурван жилийн өмнөх шигээ байгаа нь яалтачгүй зохион байгуулалт муу байгаатай нягт холбоотой. Түүгээр үл барам Дарханы замтай холбоотой цаг үеийн мэдээллийг өнөөг хүртэл нууцын зэрэглэлд байлгаж байгаа нь осол ихээхэн гардаг хар цэгүүдийн эгнээг тэргүүлэх нэг шалтгаан болж байна. Ташрамд дурдахад: Зам тээврийн осол нь манай улсын  нийт хүн амын нас баралтын гурав дахь шалтгаан болоод удаж байгаа. Ялангуяа сүүлийн 10 жилийн хугацаанд буурахгүй улам нэмэгдэж байгаа нь стандартын зам хомс байгаатай нягт холбоотой. Зөвхөн зам тээврийн ослоор бид жилд 530 иргэнээ алддаг. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд дээрх тоо дэндүү их санагдаж байгааг нуух юун.

Т. Лхамсүрэн


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө