Н.Учрал: Жагсаал цуглаан хийх зөвшөөрлийг Засаг дарга олгодог тогтолцоо байж болохгүй

admin
Н.Учрал: Жагсаал цуглаан хийх зөвшөөрлийг Засаг дарга олгодог тогтолцоо байж болохгүй
Өнөөдөр буюу арван нэгдүгээр сарын 8-ны өдөр УИХ-ын гишүүн Н.Учрал “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт хүргүүллээ. Энэ хуулийн талаар мэдээлэл хийхдээ тэрбээр хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болохыг онцлов. Тэрбээр, "Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийг журамлах цаг ирлээ. Ингэснээр иргэд жагсаал цуглаан хийх хүсэлтээ тухайн дүүргийн Засаг даргад мэдүүлж бүртгүүлнэ. Олон улсын туршлагаас харахад ч жагсаал цуглаан хийхээс өмнө бүртгүүлдэг юм. Иргэд хэзээ ч ямар ч цаг үед итгэл үнэмшил, үзэл бодлоо  илэрхийлэх эрхийг нь нээлттэй орхих ёстой. Бид 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар олж авсан эрх чөлөөгөө эдлэхгүй бол хувь хүний эрх чөлөө рүү халдсан хуулийн төслийг зарим УИХ-ын гишүүн баталж байна. Өнөөдөр МАН-ын бүлэгт ч Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхээр иргэдэд жагсаал цуглаан хийх эрхийг нь илүү  нээлттэй болгож өг" гэлээ. Иргэд өөр хоорондоо эвлэлдэн нэгдэж, жагсаал цуглаан хийн үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал зөвшөөрөл авдаг. Ингэхдээ тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлж, бүртгүүлдэг. Тухайн зохион байгуулах жагсаал цуглаан нь “таалагдахгүй” бол Засаг дарга татгалзаж, зөвшөөрөл олгохгүй байж болно. Үүнээс үүдэн иргэд, цагдаагийн албан хаагчийн хооронд үл ойлголцол үүсдэг.

Б.Амина


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө