Хүнсний хомстлын улмаас хар хунг үржүүлж эхэлжээ

admin
Хүнсний хомстлын улмаас хар хунг үржүүлж эхэлжээ
Хойд Солонгос улс удаан хугацааны туршид хүнсний хомстолд нэрвэгдэж байна. Үүнийг байгалийн гамшиг, олон улсын хориг арга хэмжээ, КОВИД-19 зэргээс үүдэлтэй гэж шинжээчид үзэж байгаа юм. Нөхцөл байдал маш ноцтой байгаа тул ард иргэд нь ирэх өвлийг давж чадах эсэх нь тодорхойгүй гэдгийг шинжээчид мөн онцолж байна. БНАСАУ хүнсний хомстолоо шийдвэрлэх зорилгоор хар хун үржүүлж эхэлсэн талаар Засгийн газрын албан ёсны сонин Родонг Синмунд өнгөрсөн даваа гарагт мэдээлж байв. Тус сонинд "Хар хунгийн мах амттай бөгөөд эмийн чанартай" гэжээ. Өмнөд Хамгёнг мужийн намын нарийн бичгийн дарга Ри Жон Нам өнгөрсөн сарын 24-нд тус улсын зүүн эрэгт хар хун үржүүлэх төв нээсэн тухайгаа мөн мэдээлсэн байна. Хун үржүүлэх төлөвлөгөөг тус улс 2019 онд санаачилж байсан тухай “NK News” сайт мэдээлжээ. Өнгөрсөн зургаадугаар сараас хойш Хойд Солонгост хүнсний хямрал улам газар авсан бөгөөд нэг килограмм гадил 45 ам.доллар хүрсэн тухай “NK News” онцолж байсан юм. Хар хунг дэлхий дахин төдийлөн өргөн хэрэглэдэггүй бөгөөд Францад 1300-аад онд, Их Британид Викториагийн үед, Өмнөд Америкт XVIII зууны үед хэрэглэж байв. Ажиглагчдын мэдээлж байгаагаар Пхеньян ийнхүү хэцүү байдалд улам гүн орох тусам гадаад орнуудаас сураг тасарч, дотоодын үйл явдал нь өдөр ирэх тусам нууцлаг болсоор байгаа гэнэ. Түүнчлэн энэ маягаараа Пхеньян гадаад орнуудын санал болгосон тусламжуудад толгой сэгсэрсээр байвал гарах үр дагаврыг нь энгийн, гэмгүй иргэд амиараа төлөхөөс өөр аргагүй болно гэж дүгнэсэн байна.   Эх сурвалж: Millions at risk of starvation in North Korea - CNN Video  Сэтгүүлч: Б. Амина 

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө