Иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх нэрийн дор иргэдийн газрыг авч байгаа нь иргэдэд ээлтэй юу, эрх баригчдад ээлтэй юу?

admin
Иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх нэрийн дор иргэдийн газрыг авч байгаа нь иргэдэд ээлтэй юу, эрх баригчдад ээлтэй юу?
Энэ сарын 4-ны Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар сүүлийн хоёр жил ашиглаагүй газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх үүргийг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар албаны хүмүүст үүрэг болгосон. Улмаар иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх нэрийн дор газар чөлөөлөх “аян”-ыг өрнүүлээд байна. Тэрбээр өмнө нь зөвшөөрөлгүй, хууль бус олгосон газруудыг чөлөөлж нийтийн эдэлбэр болгосон хэмээн мэдэгдсэн. Харин энэ удаа ашиглаагүй удсан газруудыг төр буцаан авахаар болсон гэлээ. Мөн барилга барилгүй нүх ухаж, хог овоолсон, хоёр жил дараалан ашиглаагүй газрын гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна. Ийм аж ахуйн нэгжүүдийн олонх нь Хан-Уул, Баянзүрх дүүрэгт байдаг аж.  Мөн 32 нэгж талбарт сүүлийн хоёр жилийн турш газраа зориулалтын дагуу ашиглаагүй байна гэв. Газрын тухай хуулийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй” бол эзэмшил газрыг хүчингүй болгохоор тус тус заажээ. Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино. Гэвч уг хууль нь хэрэгжихдээ, аль аль талын харилцан зохицуулалт бус үе үеийн хотын дарга албан тушаалтнуудын боловсон дээрэм болсон гэхэд хэлсдэхгүй. Өмнө нь Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 2021 оны А/250 дугаар захирамжаар  гараашуудыг буулгаж, нийтийн эдэлбэр газар болгох ажлыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт олон жил болсон тоосгон гараашуудыг нурааж, чөлөөлсөн. Мэдээж эдгээр гараашууд нийслэлийн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байгаа гэсэн үндэслэлтэй. Түүний дараахан нэгэн хувийн бизнэс эрхлэгч эмэгтэй, түцийг нь хураавал дотор нь шатаж үхнэ хэмээн мэдэгдэж байсан билээ. Түүний аж амьдралаа залгуулдаг түц мөн л нийслэлийн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлснөөс болж газраа чөлөөлөх шаардлагатай болсон. Эдгээр газруудыг хүчээр шахуу чөлөөлсний үр дүнд  хотын хаа сайгүй зориулалт нь тодорхой бус барилгууд хэн нэгэн албан тушаалтны харъяа болох нь бий. Хотын удирдлагуудын нүдээр иргэдэд ээлтэй орчин гэдэг нь хот төлөвлөлт байхгүй, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлсөн олон тооны шахааны барилгууд бололтой. Сэтгүүлч: Б. Эрдэнэзаяа

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ