admin
Нийтийн тээврийн үйлчилгээнд 60 шинэ автобус явж эхэллээ
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлийн ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн 60 шинэ автобус үйлчилгээнд явж эхэллээ. Мөн нийтийн тээврийн автобусны жолооч нар шинэ загварыг ажлыг хувцастай болжээ.
Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш дорвитой парк шинэчлэл хийгээгүй байв. 2022 оны төгсгөлд нийтийн тээврийн үйлчилгээний ашиглалтаас 10 жилээс дээш хугацаанд явсан 975 тээврийн хэрэгсэл хасагдана. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 1432 автобус шаардлагатай, үүний 50 хувийг 2022 ондоо багтаан оруулж ирэхээр төлөвлөсөн.
2022 оны наймдугаар сарын 20-ны дотор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 591 автобус авна. 2023 онд 299, 2024 онд 86 гээд нийт 970 гаруй тээврийн хэрэгслийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна хэмээн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлсэн юм.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл