admin
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрөөс эхэллээ
Урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдсэн. Тиймээс хот орчмын зуслан чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр Нийслэлийн Нийтийн тээврийн газраас шийдвэрлэжээ. 2022 оны зургадугаар сарын 6-ны өдөр буюу өнөөдрөөс дараах гурван чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг уламжлал ёсоор эхлүүлэх юм. Үүнд:
ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /35 минут тутамд/
ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлийн автобус /1 цаг тутамд/
ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэл /2 цаг тутамд/
Зуслан чиглэлийн автобусыг “Тэнгис” кино театрын зогсоолоос нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл