BTS хамтлагийн гишүүд АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзахаар Цагаан ордонд очсон байна

admin
BTS хамтлагийн гишүүд АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзахаар Цагаан ордонд очсон байна
Дэлхий дахинд алдаршсан Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүд өчигдөр АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзахаар Цагаан ордонд иржээ. Тэд АНУ-д сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон Ази гаралтай хүмүүсийн эсрэг гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар Жо Байдентай ярилцах юм. Коронавирусийн цар тахлын үеэр тус улсад зүүн Азиас гаралтай иргэдийг ялгаварлан гадуурхах, үзэн ядах үзэгдэл огцом нэмэгдээд байгаа.
“Бусдаас өөр байх нь буруу зүйл биш. Нээлттэй, бусдын ялгааг хүлээн зөвшөөрдөг сэтгэлгээтэй болсон үед эрх тэгш байдал бий болно гэж бодож байна” гэж хамтлагийн гишүүн Сүга хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. “Хүн бүхэн тэгш эрхтэй, адилхан хүндлэгдэх ёстойг ойлгоход өнөөдөр бид нэг алхам урагшилж чадна гэдэгт найдаж байна” гэж хамтлагийн гишүүн V хэлсэн байна.
Хэвлэлийн хурлын дараа BTS хамтлагийнхан ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар Цагаан ордны зууван танхим руу явжээ. АНУ-ын засаг захиргаа тавдугаар сарыг Ази болон Хавай, Номхон далайн арлын уугуул иргэдийн өв соёлыг хүндэтгэх сар болгосон юм. BTS хамтлаг 2013 онд байгуулагдсанаасаа хойш К-поп уран бүтээлчдээс анх удаа дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, хөгжмийн салбарын олон тооны шагнал хүртээд байгаа. Тэд бас НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцсон юм. BTS хамтлаг 2020 онд Billboard Hot 100 жагсаалтыг гурван удаа тэргүүлж, Grammy, Billboard Music Awards, MTV Video Music Awards зэрэг нэр хүндтэй шагналуудад нэр дэвшиж байлаа. Өчигдөр Цагаан ордны хэвлэлийн хурлын өрөө ердийн үеийнхээсээ илүү ачаалалтай байжээ. Хэвлэлийн хурлыг шууд дамжуулдаг Цагаан ордны вэб сайт бас ер бусын өндөр ачаалалтай байж, арга хэмжээг эхлээгүй байхад 230,000 гаруй үзэгчийг татаад байсан юм.

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө