admin
Турк улс нэрээ өөрчлөх хүсэлтийг НҮБ-д илгээжээ
Турк улсын гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу улсынхаа нэрийн бичлэгийг “Türkiye” болгон өөрчлүүлэх хүсэлтийг НҮБ-д албан ёсоор илгээсэн тухай тус улсын төв хэвлэл өчигдөр мэдээлжээ.
Одоо тус улсын нэрийг олон улсад “Turkey” гэж бичдэг. Гэвч энэ бичлэг нь зарим тохиолдолд шувууны нэртэй андуурагддаг. Бас англи хэлээр өөр сөрөг утга илэрхийлдгийг тайлбар толь бичигт тэмдэглэсэн байдаг юм.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик захидлыг хүлээн авснаа батлаад нэрийн өөрчлөлт хүсэлтийг хүлээж авсан цаг мөчөөс эхлэн хэрэгжихийг мэдэгджээ.
“Türkiye” нь Туркийн дотоодод өргөн хэрэглэгддэг нэр юм. Уг нэрийг “тur-key-YAY” (тюркиеэ) гэж дуудах ёстой юм байна.
1923 онд тусгаар тогтнолоо зарласны дараа Турк улс “Türkiye” хэмээн өөрийгөө нэрлэж байжээ. Гэвч олон улсад “Turkey” нэрээр хүлээн зөвшөөрөгдсөн байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган улсынхаа нэрийг албан ёсоор өөрчлөх захирамж гаргаж байв. Тэр үеэс хойш Турк улсад үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнүүд “Made in Türkiye” гэсэн шошготой болж, төрийн байгууллагууд албан бичигтээ ашиглаж эхэлжээ.
Гэхдээ англи хэлний цагаан толгойд байдаггүй үсэгтэй шинэ нэрийг олон улсад хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байна.
2016 онд Чех улс албан ёсны “Czech Republic” нэрийнхээ богино хувилбарыг “Czechia” гэж зарласан ч өнөөдөр төдийлөн хэрэглэгдэхгүй байгаа.
Одоогийн “Turkey” нэр нь Умард Америкийн уугуул шувуу болох цацагт хяруулын нэртэй давхацдаг. Бас Кэмбрижийн тайлбар толь бичигт “бүтэлгүй явдал”, “тэнэг хүн” зэрэг сөрөг утга агуулгатай тэмдэглэгдсэн байдаг гэнэ.
Эх сурвалж: Associated Press
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл