SOutlets дэлгүүрийн хог хаягдал дунд гол орчмыг бохирдуулж байна

admin
SOutlets дэлгүүрийн хог хаягдал дунд гол орчмыг бохирдуулж байна

Тархи нь түгжээтэй удирдлагуудтай хотын зам нь ч түгжээтэй. Байгаа нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөөд урин дулаан ороход машин унахаас татгалзах иргэд цөөнгүй. Гэтэл алхах гудамж зам талбайн хог хаягдал нь гэсэж өмхий үнэр танар нь бас л нэг асуудал болоод байна. Байшин барилга барих болохоор эзэнгүй газар олддоггүй. Арчилж тордох ажил гарахаар эзэнтэй газар олддоггүй.

Нарны зам дагуу байрлах SOutlets дэлгүүрийн хог хаягдал дунд гол орчмыг бохирдуулж түүгээр өнгөрөх иргэд хамар амаа даран алхаж байна. SOutlets дэлгүүр нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны харьяа. Нийслэл хотын төв цэг гэгдэх дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага ийм дүр зурагтай байгаад үнэхээр харамсмаар.

Шаардлага тавьж дулаан орохоос өмнө аж ахуй нэгжүүдийг хог хаягдлаа цэвэрлэх шаардлага хүргүүлж хяналт тавих ёстой харьяа төрийн үйлчилгээний байгууллага нь СБД-ын Засаг Даргын Тамгын Газар болон Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар.

Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй

Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санахгүй гэж..

Дэлгүүрийн хашааруу орвол хог хаягдал харахгүй цэвэр цэмцэгэр атлаа урдаа хураасан хашаан доторх контенарууд дундаа хог дүүртэл чихчихсэн. Тэр нь нарны замын явган хүний замаар алхахад торон хашааны завсраар харагдаж, ойр орчим тэр чигтээ өмхий үнэртэнэ. 

  Энэ мэт гарын дор сэтгэл гаргаад хийчихэж болох ажлаа хэлүүлэхгүй шаардуулахгүй хийчихдэг баймаар.  Сэтгүүлч: Ч. Саранзаяа 

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө