admin
АИ-92 авто бензин 33 хоногийн нөөцтэй
Улсын хэмжээнд энэ сарын 28-ны өдрийн байдлаар нийт 133,084 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 авто бензин 10,804 тн, АИ-92 авто бензин 43,860 тн, АИ-95 авто бензин 8,255 тн, ДТ 65,438 тн байгаа ба АИ-92 авто бензиний 33, АИ-95 авто бензиний 62 хоногийн, А-80 авто бензиний 65, ДТ-ний 24 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 71,617 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 авто бензин 2,544 тн, АИ-92 авто бензин 24,779 тн, АИ-95 авто бензин 4,074 тн, ДТ 35,834 тн байгаа ба АИ-92 авто бензиний 26, АИ-95 авто бензиний 56, ДТ-ний 33 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 15,331 тн, хангайн бүсэд 8,353 тн, төвийн бүсэд 27,519 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 7,025 тн.
Манай улс он гарсаар нийт 520.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 авто бензин 12.4 мян.тн, АИ-92 авто бензин 184.8 мян.тн, АИ-95/98 авто бензин 10.5 мян.тн, ДТ 257.7 мян.тн, онгоцны түлш 17.1 мян.тн, бусад 38.1 мян.тн байна.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл