Б.Жавхлан: Шатахуун, гурил, махны үнийг тогтворжуулахаар ажиллаж байна

admin
Б.Жавхлан: Шатахуун, гурил, махны үнийг тогтворжуулахаар ажиллаж байна
Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр "Үүссэн нөхцөл байдлыг зөв шинжлэн дүгнэх хэрэгтэй. Энэ удаагийн үнийн өсөлт жирийн үеийнхээс эрс өөр. Гадаад нөхцөл байдал шууд нөлөөлж байна. Махны үнийн өсөлтийг нөөцийн мах гарган, долдугаар сарын 1 хүртэл тогтворжуулна. Махны үнийг одоогийн түвшинд барина. Үнийн өсөлтийг тогтоон барихын тулд хууль гаргах хэрэгтэй. Хувийн хэвшлийн оролцоо, хариуцлага илүү чухал. Бид шатахуун, мах, гурилын үнэд анхаарч, хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Шатахуунтай байхад компаниудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Шатахууны үнийг тогтооход бид нөлөөлөх боломжгүй. Гэхдээ бид нийлүүлэлтээ тасалж болохгүй тул аж ахуйн нэгжүүд татан авалтаа хэвийн үргэлжлүүлэх ёстой. Үүний тулд тэдэнд ямар хэмжээгээр санхүүжилт шаардлагатайг тооцно. Гурил, гурилан бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад мөн анхаарна. Бид өнөөдөр намын бүлэгт хуулийн төслөө танилцуулахад, дэмжлээ. Энэ долоо хоногт багтаан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслөө хэлэлцүүлнэ. Яарах шаардлага бий. Бид энэ асуудлыг нээлттэй ярилцана. Зэвсэгт мөргөлдөөний улмаас үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, үнийн өсөлтийн иргэдэд үүрүүлж буй ачааг зөөллөх нь энэ хуулийн зорилго. Энэ хууль богино хугацаанд үргэлжилнэ. Үнийн өсөлт хилийн цаана ч болж байна. Энэ оны эхний хоёр сард улсын төсвийн орлого 100 хувь  бүрдсэн. АМНАТ-ын орлого тасалдсан. Дараагийн саруудад АМНАТ-ын орлогоо нөхөхөд анхаарна. Улсын төсвөөс бэлтгэн нийлүүлэгчдийг санхүүжүүлэхгүй. Бид сүүлийн жилүүдэд валютын нөөцөө ханалттай бүрдүүлж чадаагүй. Сүүлийн өдрүүдэд Монголбанк, валют арилжааны цэгүүдийн үнийн зөрүү ихэссээр байна. Энэ нь валютын эрэлт байгааг харууллаа" гэлээ.

Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө