admin
НҮБ-ын хүн амын сангийн 7 дугаар хөтөлбөр хэрэгжинэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Албаны дарга ноён Халид Шарифиг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүн амын сангаас эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих болон жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход идэвхитэй ажиллаж ирсэнийг онцлов. Мөн НҮБ-ын Хүн амын сангаас манай улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх 7 дугаар хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ноён Халид Шарифи Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19-ын эсрэг шуурхай ажиллаж, вакцинжуулсны үр дүнд цар тахлыг амжилттай даван туулж байгааг онцолж, НҮБ-ын Хүн амын сангаас 2017-2022 онд хэрэгжүүлж буй 6 дугаар хөтөлбөрийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Албаны дарга Халид Шарифи нь Афганистан Улсын иргэн бөгөөд их эмч, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн менежментийн чиглэлээр мэргэшсэн, манай улсад томилогдохын өмнө Афганистан Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, Шадар суурин төлөөлөгч, дэд төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл