admin
Э.Ананд хүү эмнэлгээс гарч нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна
Нуруу нугасны хорт хавдраар оношлогдон өдгөө БНСУ-д эмчлүүлж буй Э.Ананд хүүгийн нурууны хавдар бүрэн эдгэсэн бөгөөд бусад эрхтэнд халдварлаагүй байна. Тодруулбал, “ZolbooTV”-ийн “Танайд зочилъё” нэвтрүүлгээр Э.Ананд хүүгийн биеийн байдал нь дээрдэж буйгаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр сансрын нисгэгч болох мөрөөдөлтэй аж.
Нэвтрүүлгийн үеэр түүний ээж Ц.Даваа “2 сарын 1-нд эмнэлгээс гарсан бөгөөд химийн эмчилгээг дуусгасан, нөхөн сэргээх эмчилгээ хийгдэж эхлэх гэж байгаа тухай ярьжээ.
Нөхөн сэргээх эмчилгээнд удаан хөдөлгөөнгүй байсан учраас агшсан булчингуудыг буцааж чангалах, хөл гарын хүчний дасгал хийх, буцаад алхаж гишгэхэд дөхөм болох дасгал, гарын өндөгний мэдрэл сайжруулах дасгал хийх юм.Мөн, Нуруу нугасны хавдар нь хоёр жилийн дотор буцаж сэргэх магадлал өндөр байдаг аж. Хоёр жил дотроо сэргэхгүй бол дахиж сэдрэх магадлал нь жил ирэх бүр багасна гэдгийг хэллээ. Солонгост байгаа монголчууд болон нийт хандив өргөж, сэтгэлийн дэм өгсөн хүмүүстээ маш их баярлаж буйгаа илэрхийллээ. Тэрээр 6 удаагийн химийн эмчилгээ хийлгэсэн бөгөөд цаашид урт хугацааны нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх юм. Хандивын данс Хаан Банк Цэцэгжаргал 5447233328
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл