МҮЭХ иргэдийн цалин, хэрэглээний зээлийн хүүг нэг оронтой тоонд багтаахыг УИХ, Засгийн газраас шаардлаа

admin
МҮЭХ иргэдийн цалин, хэрэглээний зээлийн хүүг нэг оронтой тоонд багтаахыг УИХ, Засгийн газраас шаардлаа

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж буй тухай мэдэгдэв.

Тодруулбал, МҮЭХ иргэдийн цалин, хэрэглээний зээлийн хүүг нэг оронтой тоонд багтаах, дээд тал нь 10 хувь болгохыг шаардлаа.  Иргэд яагаад ББСБ-аас эсвэл өдрийн зээл гэх өндөр хүүтэй зээл авч байгаа шалтгаан нь бага хүүтэй банкны зээл нь олдохгүй байгаатай холбоотой гэв.

Мэдэгдэл хийх үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаатар "Өнөөдөр хэрэглээний үнийн өсөлтийн дарамт дунд ард иргэд амьдарч байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд цалин хөлс нэмэгдээгүй. Тиймээс зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Иргэд өрхийн хэрэглээ нь хүрэхгүй болохоор зээл авч амьжиргаагаа залгуулж байна. Иймд хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна” хэмээлээ.

Энэхүү шаардлагыг хугацаатай хүргүүлж байгаа бөгөөд Гуравдугаар сарын 1-ны дотор хариу өгөхийг шаардаж, уг асуудал дээр шударга хандахыг хүслээ.

Мөн тэрбээр, Хөгжлийн банкаар хязгаарлагдахгүй маш олон зээлийн асуудал байгааг хэлсэн юм.  Тухайлбал, Эгэл жирийн аж ахуйн нэгжүүд өндөр хүүтэй зээл авдаг. Гэтэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, ажлын байр бий болгодоггүй том компани, эрх мэдэлтнүүд хамгийн бага хүүтэй зээлийг авч, мөнгө хүүлж байна. Үүнийг дамжсан маш олон авилга, хээл хахуулийн асуудал байгаа. Цалингийн зээлийг иргэдийн данснаас шууд татаад авчихдаг учраас эргэн төлөлт өндөр хувьтай байна. Зээлээ төлөөгүй тохиолдолд шүүхээр асуудлаа шийдүүлэхээр таван жил болсон удаа байхгүй. Даруй шийддэг. Гэтэл зарим нь тэрбум, тэрбумаар нь зээл авчхаад эргэн төлөөгүй. Тэгээд хууль, хяналтын байгууллага нь шалгаж тогтоодоггүй шударга бус зүйл байж болохгүй гэлээ.


Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ
Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Улаанбаатар хотын түгжрэл: Иргэдийн өдөр тутмын асуудал
Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн цаазаар авах ял хөнгөрүүлж, жанчих ялаар сольжээ
Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
УИХ-ын гишүүдээр Тэрэлжид үрсэн 50 сая төгрөгийг нь төлүүлэх хэрэгтэй
Явган хүний зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө