admin
Майкрософт 68.7 тэрбум доллараар Activision Blizzard компанийг худалдаж авна
Майкрософт Мягмар гарагт видео тоглоомын компани болох Activision Blizzard-ийг 68.7 тэрбум доллараар худалдаж авч байгаагаа зарлалаа.
Activision Blizzard компани нь "World of Warcraft", "Call of Duty" зэрэг алдартай компьютер тоглоомыг эзэмшигч билээ.
Майкрософт худалдан авах төлбөрөө бэлэн мөнгөөр хийх ба нэгж хувьцаанд 95 доллар төлнө гэж мэдэгдлээ. Үүнээс шалтгаалан мягмар гарагийн өглөөний арилжаагаар видео тоглоом хөгжүүлэгчийн хувьцаа 83.10 ам. доллар болж өссөн байна.Энэхүү хэлэлцээр нь Xbox тоглоомын системийг үйлдвэрлэгч Майкрософтыг дэлхийн хамгийн том видео тоглоомын компаниудын нэг болгож, бүхий л зах зээлд виртуал ертөнцийг бий болгохын зэрэгцээ Meta зэрэг технологийн томоохон өрсөлдөгчидтэй өрсөлдөхөд нь туслах болно. Wedbush-ийн шинжээч Дэн Айвсын хэлснээр уг худалдан авалт нь 2016 онд хийгдсэн Dell-EMC-ийн нэгдэл 67 тэрбум доллараас давсан технологийн хамгийн өндөр дүнтэй нэгдэл болжээ.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл