admin
Бангладеш дахь дүрвэгсдийн хуаранд гал гарч олон зуун байшин шатжээ
Бангладешийн зүүн өмнөд хэсэгт байрлах Рохинжа дүрвэгсдийн хуаранд өнгөрсөн ням гаригт гал гарч, олон зуун байшин шатсан тухай албаны хүмүүс болон гэрчүүд мэдээллээ. Одоогоор амь эрсдэгсдийн талаар мэдээлэл өгөөгүй байна.
Уг түймэр сая гаруй дүрвэгсэд амьдардаг хилийн дүүрэг болох Кокс-Базарийн 16-р хуаранд гарсан бөгөөд эдгээр дүрвэгсдийн ихэнх нь 2017 онд Мьянмарт болсон хэлмэгдүүлэлтээс зугтсан хүмүүс юм.
Бангладешийн засгийн газар дахь дүрвэгсдийг хариуцсан албан тушаалтан Мохаммед Шамсуд Доузагийн хэлснээр онцгой байдлын ажилтнууд галыг дарж чадсан ч одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй байна гэлээ. Мөн түймрээс шалтгаалан эдгээр дүрвэгсдийн олонх нь гэр оронгүй болжээ.
НҮБ-ын Дүрвэгсэд болон Хүүхдийг Ивээх Дээд Комиссараас мэдээлснээр, Кокс Базар хотод амьдарч буй рохинжа дүрвэгсдийн тоо 800,000-аас 900,000 гаруй байна. 2016, 2017 онд Мьянмарын арми 740,000 гаруй Рохинжа үндэстний цөөнх иргэдийг Бангладеш руу дүрвэхэд хүргэсэн. Тэд Рохинжа үндэстний цөөнхийг харгис хэрцгийгээр хөнөөж, галдан шатааж байжээ.Харин Мьянмар олон улсаас ирсэн бүх буруутгалыг няцааж, цэргийнхний "цэвэрлэх ажиллагаа" нь терроризмын эсрэг хууль ёсны арга хэмжээ байсан гэж үздэг.
Эх сурвалж: CNN
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл