admin
Д.Тогтохсүрэн: Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх тал дээр анхааран ажиллана
МАН-ын бүлгээс ээлжит мэдээлэл хийлээ.
Д.Тогтохсүрэн : “МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Хоёр асуудал хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан Холбооны эрхзүйн байдлын тухай, Сангийн Эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэхэд зөрүүтэй саналууд гарсан учраас МАН-ын бүлэг завсарлага авсан. Бид саналаа нэгтгэж, Х.Нямбаатар сайд мэдээлэл хийснээр уг хуулиудыг үзэл баримтлалын хувьд дэмжихээр шийдлээ. УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа ажлын хэсэг байгуулж ажиллая. Олон албаны хүмүүсийг оролцуулж, хэлэлцүүлэг хийж, явцын дунд засах шаардлагатай асуудлууд байна гэж үзлээ. Хаврын чуулганаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож мэдээлэл хийлээ. БНХАУ болон Казахстан улсын нөхцөл байдал, тэнд байгаа иргэдийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн улс орны дотоод нөхцөл байдлын талаар ярилаа.
Казахтсанд байгаа иргэдийн асуудлаар ЭСЯ, Консулын газраас анхаарч ажиллах ёстой гэж үзлээ. Дотоодод үнийн өсөлт, инфляци өсөж байна. Тиймээс тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал байна. Засгийн газар тодорхой судалгаа, тооцоо хийгээд ажиллаж байна. Хил гаалийг хэрхэх, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх чиглэлээр ярилцлаа. Мөн утаа гэх мэт цаг үеийн асуудлаар ярилцаж, гишүүдийн асуултад хариулт өгсөн” гэлээ.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл