admin
Эрээн боомтоос амралтын өдрүүдэд импортын ачаатай 130 тээврийн хэрэгслийг оруулжээ
Эрээн боомтоос арвахоёрдугаар сарын 25, 26-ны өдөр дундын бүсэд импортын ачаатай болон шинэ 0 дугаартай нийт 130 тээврийн хэрэгслийг оруулжээ.
Тэдгээр тээврийн хэрэгслийг 26-ны өдрийн 20:00 цагаас эхлэн улсын хилээр нэвтрүүлж, 27-ны өдрийн өдрийн 04:50-д дууссан талаар Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ. Дундын бүсэд орж ирсэн 130 тээврийн хэрэгслээс 125-г нь энэ хугацаанд хилээр нэвтрүүлсэн байна. Татан авалтын үед есөн тээврийн хэрэгсэл эвдэрсний дөрөв нь засагдаж, таван тээврийн хэрэгсэл засагдаагүй үлджээ.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл