admin
8000 гаруй хүүхдэд "ХАЙР"-ыг түгээв
Ид шидийн уут 2021 амжилттай өндөрлөжээ. Энэ тухай "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан өөрсдийн бүлэгтээ нийтэлжээ. Тэрбээр, "Их ажлын ард ёоооххх... хэмээн санаа амарч чадахгүй өвлийн өвөө нь их л гүн бодол тээгээд цас мөснийхөө орон руу буцлаа. Бараг 2 сарын өмнөөс бэлдсэн "Ид шидийн уут" аян маань 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдав. Олон мянган сайхан сэтгэлтэй Монголчуудын "Хайраар" биелж тоолвол хэдэн арван мянга, бүртгэвэл 8000 гаруй хүүхдэд бодитоор хүрч очин хэдэн зуун цасан охин, жолооч, алиалагч, сайн дурынхны багтайгаар "Хайрыг" түгээв. Ил харагдахаас хүүхдийн баяр баясгалан, бэлэг дурсамж. Гүн агуулгадаа "Хүүхдүүдээ эргэж очсон" маш том хүүхэд хамгааллын ажил явагдав. Маш их бодит мэдээллийг цуглуулж "Нэг удаа биш" ажил хийх эх сурвалжаа бүртгэв. Өмнө нь тус аяны талаар өөр бодолтой байдаг байсан олон шинэ хүмүүс, жолооч, алиалагч гээд өөрсдөө явж үзэн тэр гуу жалгыг туулан, тэр бүх нөхцөл байдлыг мэдэрч, үзэж, ойлгосны талаар "Аан энэ чинь ийм учиртай байсан юм байна" гэдэг үгсийг хэлж байлаа. Аймаг орон нутаг, дэлхий даяар тархан суусан бүх Монголчуудын хандиваар биелсэн ид шид учираас тэдэндээ онцгой талархах нь зүйтэй билээ. Та бүхэн маш сайхан үйлс хийсэн шүү. Хэдийгээр сайн муу зүйл хоршин оршдог ч сайны төлөө хүмүүс олон байгаа нь гайхалтай, бас гэрэлтэй.
Эцэст нь өвлийн өвгөний зүгээс бүх эцэг эхчүүддээ, томчууд хүүхдүүддээ захиж хэлэхэд өдөр бүр хүүхдийн баяр, өдөр бүр шинэ жил мэт тэднийгээ хайрлаж анхаарч баярлуулж, хүмүүжүүлж өсгөөрэй, тэгвэл бүх зүйл аяндаа сайхан болох болно шүү хүүхдүүдээ. Аз жаргалыг, эрүүлийг хүсье !" хэмээв.
Primar lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit lorem ipsum dolor. Pellentesque risus mi, tempus quis placerat ut, porta nec nulla
Donate
Сэтгэгдэл